Энэ долоо хоногт Америкийн хөрөнгийн биржийн ханш савлагаа ихтэй байна. Зул сарын баярын өмнөх өдөр буюу даваа гарагт хөрөнгийн бирж хамгийн доод үзүүлэлтдээ хүрээд байсан бол лхагва гарагт эргэн сэргэжээ.
Dow индекс таван хувиар нэмэгдэж 1,086 болсон бол S&P 500 индекс мөн таван хувиар, Nasdaq 5,8 хувиар өссөн байна. Энэ нь 2009 оны гуравдугаар сараас хойш эдгээр гурван индекс өдрийн дотор хамгийн их хувиар өссөн үзүүлэлт юм.
Хөрөнгө оруулагчид хөрөнгийн биржийн өсөлтөд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Энэ өсөлтийг зул сарын баярын өдрийн худалдан авалтаас үүдсэн гэж шинжээчид тайлбарлажээ.
Гэхдээ зарим нэг үнэт цаасны ханш бага зэрэг буурсан хэвээр байна. Тухайлбал Ньюмонт уул уурхайн корпорацийн индекс 0,1 хувиар буурчээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг зах зээлийн өсөлтөд ямар нэг мэдэгдэл хийнэ гэж хэвлэлийнхэн хүлээж байсан. Төд удалгүй Трамп тэргүүн хатагтай Меланиагийн хамт Ирак улсад гэнэтийн айлчлал хийгээд завгүй явсан тухай олон нийтэд мэдэгджээ.
Технологийн компаниудын үнэт цаасны ханш мөн өссөн. Амазон 9,5, Apple 7, Netflix 8 хувиар нэмэгджээ. Эрчим хүчний салбарт үнэт цаасны ханш мөн өссөн гэдгийг эх сурвалж мэдээлсэн.
Энэ хооронд Азийн хөрөнгийн бирж дээр үнэт цаасны ханш төдийлөн их савлаагүй дүр зураг ажиглагджээ.
Эх сурвалж: www.cnn.com