Энэхүү нийтлэлийн гарчигнаас та бүхэн хэний тухай өгүүлэх гэж буйг шууд мэдсэн бизээ. Тэрхүү хүчтэн бол яах аргагүй МУГТ Э.Содномпилжээ билээ. Ази тивийн бүр цаашлаад Дэлхийн хүчтэнүүдийн рекордыг тэр эзэмшиж байгаа. Энэ ч утгаараа тэрээр дэлхийн чансааг итгэл төгс тэргүүлж буй Монгол хүчтэн юм.
МУГТ Э.Содномпилжээгийн 2018 онд үзүүлсэн түүхэн амжилтуудыг дурьдваас:
1. Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод хоёрдугаар сарын 21-ний өдөр болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд -107 кг-ын жинд 220 кг-ыг түлхэж түрүүлж Алтан медаль.
2. Финланд улсын Ванта хот Пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын хэрэглэлгүй төрлийн ДАШТ-д Аваргалав. Насанд хүрэгчдийн -105 кг-ын жинд IPF- ээс стандарт рекордыг 2016 онд 235кг гэж заасан бөгөөд хэн ч энэ жинд хүрч чадаагүй байсан юм. Харин Э.Содномпилжээ 2018 онд IPF raw classic bench press ДАШТ нь орж -105кг жинд 1 дэхь оролт 232.5кг, 2 дахь оролт 237.5 кг, 3 дахь оролтыг 242.5кг -ыг шахснаар алтан медаль хүртэж, дэлхийн аварга болов. Ази, Дэлхийн рекорд эзэмшив.
3. Япон улсын Китакюүшюү хот Пара пауэрлифтингийн Азийн АШТ-д Аваргалав.
Уг тэмцээнд -107 кг-ын жинд өрсөлдөж 239кг өргөж /Түүний өмнө нь эзэмшиж байсан азийн рекорд 235кг/ өөрийн эзэмшдэг Ази тивийн рекордоо 4кг-р ахиулав. Алтан медаль хүртлээ.
4. Индонез улс Жакарта хот Пара Азийн наадам
Парапауэрлифтинг -107 кг-ын жинд 244 кг өргөн Азийн дээд амжилтыг 5 кг-аар, Азийн наадмын пара пауэрлифтингийн амжилтыг 11.5 кг-аар ахиулж, дэлхийн рекордыг 1 кг-аар нэмжээ. Пара пауэрлифтингийн дэлхийн рекорд 5 жил эвдэгдээгүй байсан билээ.
Монгол түмнийхээ бахархал болсон МУГТ Э.Содномпилжээ танд мэхийн ёсолж байна.
РИО-2016 Олимпийн их наадмын хүрэл медаль хүртэж буй торгон агшин.