Эрдэмтдийн олдвор олсон агуй Монгол улсын газар нутагтай ойрхон байсныг эх сурвалжид дурдсан байна.
Олдвор 90,000 жилийн өмнө амьдарч байсан Неандертали болон Денисованчуудын үр удам болохыг тогтоожээ. Анх удаа Неандертали болон Денисованчуудын дундаас гарсан үр удмын үлдэгдэл олсон бөгөөд тэднийг 40,000 жилийн тэртээ устаж үгүй болсон гэж үздэг.
Неандерталичууд Ази, Европ тивд амьдарч байсан нотлох баримт байдаг бол Денисованчуудын амьдарч байсныг нотлох анхны олдвор агуйгаас олдсон нь энэ юм.
Эрдэмтдийн хэлж байгаагаар араг ясны үлдэгдэл 13 настай эмэгтэй хүүхдийн хөл болон гарын яс гэжээ. Ясны ДНК-ын бүтцийг судалснаар охин ээж буюу Неандерталичуудын генийн бүтцийг давамгайлан удамшсан байна.
Эх сурвалж: /www.time.com/