СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дорнод түмнээ түшээрэй, Б.Энхбаяр аа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

.

Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр МАН-ын Бага хурлын үеэр “Албан тушаалаа ашиглан ЖДҮХС-аас зээл авбал хүнд гэмт хэрэгт тооцогддог” хэмээсэн. Мөн “Хоёр хүний хоорондын асуудлаас болж 100 жилийн түүхтэй МАН-ыг татан буулгахыг зөвшөөрөхгүй. Хэрэв Бага хурал Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргавал нам татан буугдах асуудал яригдана” хэмээн хэлсэн нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт таалагдсангүй. Ер нь Ерөнхий сайд тэргүүтнүүд шүүмжлэл сонсох тун дургүй байгаа. Шүүмжлэл хэлсэн хүмүүстэй гэрээ булаалдаж буй эр, эм шиг хэрэлдэж, уралцаж байгааг бид бүхэн чуулган дээр хэд хэдэн удаа харсан.

Б.Энхбаярын хувьд дээрх хоёр яриаг ярихдаа Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль зүйн талаас нь тайлбарлсан болохоос санаан зоргоор, өөрийн үзэл бодлыг хавчуулж яриагүй. .

Өнгөрсөн хугацаанд тэрээр Шашны тухай хуулийн шинэчлэл дээр гардан ажилласан. Эхний хэлэлцүүлэг маргаан дунд өнгөрсөн ч дараа дараагийн хэлэлцүүлгийн үр дүнд энэ хууль чамбай болох нь гарцаагүй байгаа.  

Мөн Зөрчлийн хуулийн сэтгүүлчдэд халтай заалтыг хасах талаар тэрээр хууль зүйн үндэстэй, бодитой тайлбарыг хийж чадсан. Түүний яриаг уншихад “гүтгэх” гэсэн заалтыг зайлшгүй авч хаях шаардлагатай гэдэг дүгнэлтэд хүрнэ. Энэ мэт түүний хийсэн, хийж байгаа олон ажил байсан боловч хааны лүндэн буудгаараа буулаа.

Ноёнтой уралцвал дээлгүй, нохойтой уралцвал хонгогүй болдгийн адилаар дэд сайдаас буулаа. . Ард түмний дэмжлэг хамгаас хүчтэй гэдэг шүү дээ.

Дорнод нутгийн унаган хүү Б.Энхбаяр аа. Шударга бус зүйлийн төлөө тэмцэлд энэ удаад найр тавилаа ч тэмцэлдээ ялагдаагүй гэдгээ харуулж, Дорнод нутгаас 2020 онд нэр дэвшээрэй. Нутгийн олон чинь хууль тогтоох байгууллага, сонгогчдын төлөөлөл болгон илгээнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна.

Тэр цагт нийгэмд ус, агаар шиг дутагдаад байгаа шударга бус байдал арилж, хариуцлагын тогтолцоо сайжрах үүд бага ч атугай нээгдэх нь гарцаагүй юм.

Нутгаа төлөөлөн таныг дэмжсэн Дорнод нутгийн хүү, сэтгүүлч Б.Дашдаваа

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.