12 дугаар сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд улс орны үндэсний аюулгүй байдлын талаар МУ-ын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн мэдээлэл хийх ёстой байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас мэдээлэл хойшлогдсон юм.
Өнөөдөр юм уу маргаашийн /12 дугаар сарын 27, 28/ аль нэг өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгч 2018 оны үндэсний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийх юм.
Тиймээс Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан Улсын Их Хурал дахь МАН, АН-ын бүлгийн дарга нарт чуулганы ирц бүрдүүлэх тухай албан бичиг хүргүүлжээ.
Гэвч өнөөдөр ч мөн УИХ-ын чуулганы ирц бүрдэх эсэх нь бүрхэг байна. Учир нь нэр бүхий зургаан гишүүн Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулахаар болоод байгаа билээ. Тэд зарим иргэний нийгмийнхнийг эгнээндээ нэгтгэж жагсана гэдгээ мэдэгдээд байгаа юм.