Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод Өмнөд Солонгосын “CU” гэр бүлийн сүлжээ дэлгүүр үүд хаалгаа саяхан нээсэн билээ. “BGF” корпорацийн зургаан сүлжээ дэлгүүр Улаанбаатарт үйл ажиллагаагаа явуулах юм байна.
Тус корпорацийн 10,000 салбар бүхий дэлгүүрийг Монгол улсын нийслэлд нээх албан ёсны эрхийг “Central Express” компани авсан байна. Монгол улсын нийт хүн амын 65 хувь нь 35-аас доош насны иргэд байдаг тул жижиглэн худалдааны бизнес эрхлэхэд тохиромжтой гэж Өмнөд Солонгосын “BGF” корпораци үзжээ.
Улаанбаатар хотод салбар дэлгүүрүүдээ нээсний дараа худалдааны ашиг орлогоос харгалзаж зэргэлдээх хотуудад нээх эсэхээ шийдэх юм байна. Тус корпораци өнгөрсөн онд Иран улсад анхны хилийн чанад дахь салбараа нээжээ.
2016 онд сүлжээ дэлгүүрүүдээсээ 18,2 тэрбум ам.долларын ашиг болсон бол 2017 онд ашиг орлогоо 18,6 хувиар нэмэгдүүлжээ.
Эх сурвалж: /www.yonhapnews.com/