АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тэргүүн хатагтай Меланиа Трампын хамт Ирак улсад гэнэтийн айлчлал хийж, алба хааж байгаа цэргүүдтэйгээ уулзжээ. Зул сарын баярын маргааш шөнө хийсэн айлчлалын үеэр Трампын гэр бүл алба хааж буй цэргүүдийн хүчин зүтгэл, амжилттай үйл ажиллагаанд баяр хүргэсэн юм.
АНУ Сири дэх 2,000 цэргээ татахаар болсноос хойш Иракаас ч мөн цэргүүдээ эргүүлэн татаж магадгүй гэсэн цуу яриа гараад байсан. Энэ талаар Ерөнхийлөгч Reuters агентлагт мэдээлэхдээ Иракаас цэргээ татах төлөвлөгөөгүй байгаа гэдгээ хэлжээ.
Ирак дахь АНУ-ын 5,000 цэрэг Исламын улс бүлгийн эсрэг тэмцэхэд Засгийн газарт туслахаар алба хааж байгаа. Трамп, Меланиа нар Америкийн цэргийн баазад гурван цаг саатсан. Иракийн Ерөнхий сайд Адель Абдул Мадитай уулзах ёстой байсан ч уулзалт цуцлагджээ.
Айлчлалын гол зорилго нь Ерөнхийлөгч өөрийн биеэр Исламын улс бүлгийнхний эсрэг тэмцэлд тусалж байгаад цэргийн албан хаагчдадаа баярлаж байгаа илэрхийлэх юм байна. Трамп “хоёр жилийн өмнө намайг Ерөнхийлөгч болоход та бүхэн маш чухал үүрэг гүйцэтгэж байсан. Одоо та бүгдээс илүү чухал үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс байхгүй. Сайн ажиллаж байна. Тулалдахыг хүссэн хүмүүс төлөөсөө төлөх ёстой” хэмээн урамшуулсан юм.
Энэ жилийн зул сарын баяраар Трамп Флорида дахь голфийн клубтээ амрахаар төлөвлөсөн ч Засгийн газар түр зогсолт хийх болсонтой холбоотойгоор Вашингтонд байсан юм.
Эх сурвалж: www.bbc.com