СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БСШУСЯ-ныхан ТНБД Б.Баярсайхантай дахин хамтран ажиллаж чадахгүй гэжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

БСШУСЯ-ны газар, хэлтсийн дарга нар Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг төрийн ажлын туршлагагүй, салбар яамаа мэргэжлийн удирдлагаар хангаж чадахгүй байгаа учраас хамтарч ажиллаж чадахгүй хэмээн ЗГХЭГ-т шаардах бичиг хүргүүлсэн байна. Тиймээс ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын тушаалаар ажлын хэсэг гарч тус яаман дээр ажиллаж эхэлжээ.

БСШУСЯ-ны ТНБД Б.Баярсайханыг төсвийн мөнгийг хууль бусаар захиран зарцуулсан, хүүхдийн тоглоомын талбайг хууль бусаар өмчилсөн, яамны ажилчдадаа хууль бус шаардлага тавьж дарамталдаг, төрийн яаманд хувийн компанидаа байгаа мэт авирладаг гэх мэт таагүй үгс дагалдсаар ирсэн бөгөөд энэ ч үүднээсээ яамных нь ажилчид түүнтэй хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ ийнхүү хоёр дахь удаагаа илэрхийлээд байна.

Б.Баярсайхан бол жүжигчин, СТА Б.Амарсайханы эгч бөгөөд жүжигчин Амараа МАН-ын сонгуульд хүчин зүтгэснийхээ төлөө эгчийгээ яамны ТНБД-ын албанд томилуулсан гэх яриа бий. Мөн тэрээр нөхрийн хамт МАН-д хүчин зүтгэж албан тушаалаар шагналаа авсан гэсэн яриа ч байдаг. 

Түүнийг өмнө нь буюу  Г.Чулуунбаатар сайдын үед салбар яамаа мэргэжлийн удирдлагаар хангаж чадаагүй гэх үндэслэлээр Засгийн газрын тогтоолоор албан тушаалаас нь чөлөөлж байсан ч уг тогтоолыг эсэргүүцэн шүүхэд хандсанаар жил гаруйн дараа тэрээр ажилдаа эргэн орсон юм. Харин ажлаа аваад хагас жил ч болоогүй байхад яамныхан нь дахин түүнтэй хамтарч ажиллаж чадахгүй гэж ийнхүү мэдэгджээ.

Харин энэ удаа тэр албан тушаалтайгаа үлдэх үү, огцрох уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.