СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-12-26

СПОРТЫН ДОМГУУД: Сумо бөхийн дэвжээг эзэгнэсэн Монгол аваргууд

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   SportsMan
5 жилийн өмнө

 

Нэгэн цагт үндэсний бөхөөр түрүүлсэн бөх болгондоо "Бат-Эрдэнэ" гэдэг цол өгдөг юмуу? гэдэг явган хошигнол гартал Б.Бат-Эрдэнэ аварга үндэсний их баяр наадамдаа завсаргүй түрүүлж байсанчлан

Одоогоос Тэр цагаас хойш Асашорюү аварга 2007 он хүртэл мэргэжлийн сүмо бөхөд ганцаараа их аварга цолтойгоор барилдаж Монгол түмэн сүмо бөхийг шимтэн үзэж байсан цаг саяхан. 2007 оны сард дахин нэг Монгол хүү сүмогийн 69 дэх их аварга болсон нь Хакухо М.Даваажаргал юм. 

Өнөөдөр та бүхэндээ мэргэжлийн сүмо бөхийн 68, 69 дэх их аваргуудын дуэлийг дэлгэрэнгүйгээр өгүүлэх юм.

Анх 2004 оны 9 сарын башёод хоорондоо учраа тааран барилдахад Асашорюү их аварга давсан байдаг. Харин мөн оны 11 сард нь Хакухо аварга тухайн үед Маэгаширагийн 1-т эрэмблэгдэн барилдаж байхдаа тухайн үед ид ирэн дээрээ барилдаж байсан Асашорюү их аваргыг давж шуугиан дэгдээж байлаа. Харин 2015 оны бүх башёд мөн 2016 оны 1 сарын башёд гээд нийт 5 башёд хоорондоо учраа таарах бүрийд Асашорюү их аварга дараалан давсан байдаг. Асашороюү их аварга 2005 онд нэг жилийн бүх башёод түрүүлсэн анхны сүмоч болж байлаа. Энэ цагаас хойш их аваргууд өөр хоорондоо өгөө аваатай барилдаж 2009 оноос хойш Хакухо их аваргын эрэн үе эхэлсэн гэж хэлж болно. Зөвхөн манай хоёр аваргын дуэлийг үзэх гэж сүмогийн сүүлийн өдрийн билетийн үнэ огцом өсч, сүмог сонирхогчдын тоо нэмэгдэж байсан юм.

Асашорюү их аваргыг 2010 онд зодог тайлах хүртэл хоёр аварга хоорондоо 29 удаа учраа тааран барилдахад 15 удаад нь Асашорюү их аварга давж 14 удаад нь Хакухо их аварга давсан байдаг. 

Монгол хүчтэнүүдийн хоорондоо барилдсан бүх барилдааны түүвэр бичлэг:

 

 

 

  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.