Ердөө өнгөрсөн долоо хоногт болсон МАН-ын бага хурлын үеэр Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр: Албан тушаалаа ашиглан ЖДҮХС-аас зээл авбал хүнд гэмт хэрэгт тооцогддог хэмээн хууль зүйн талаас нь сенсааци болоод байгаа асуудлыг тайлбарлан ярьжээ.
Энэ үг нь Засгийн газрын тэргүүнд таалагдаагүй бололтой. "Шударга ёсны төлөө сэлэмээ сугална", "ард түмний итгэлийг алдахаас айдаг" гэх мэт топ уриатай Ерөнхий сайд алдарт сэлэмээ сугалж өөртөө таалагдаагүй төрийн албан хаагчдыг цавчиж эхэлсэн бололтой. Ийнхүү хэлэхийн учир нь дэд сайдыгаа огцруулах асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь өөрөө Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлсэнд байгаа юм.
Өнгөрөгч долоо хоногт болсон МАН-ын бага хурал дээр УИХ-ын даргыг огцруулах эсэх асуудлаар бага хурлын төлөөлөгчдөөр санал хураалгах гэжээ. Энэ үеэр дэд сайд Б.Энхбаяр: Хоёр хүний хоорондын асуудлаас болж 100 жилийн түүхтэй МАН-ыг татан буулгахыг зөвшөөрөхгүй. Хэрэв бага хурал үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргавал нам татан буугдах асуудал яригдана хэмээн мөн л хууль зүйн талаас нь тайлбарлажээ.
Энэ үг У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газрын гишүүдэд нь таалагдаагүй учраас түүнийг огцруулсан гэж таамаглаж байгаа юм.
МАН-ын бага хурал дээр дэд сайд Б.Энхбаяр юу гэж ярьж байсныг эргэн сануулья: