Турк улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг ирэх 2019 онд эх орондоо айлчлахыг урилаа. Цагаан ордны төлөөлөгч Хоган Гидлейн мэдэгдсэнээр Ерөнхийлөгч ирээдүйд болох уулзалт урилгад нээлттэйгээр оролцоно гэжээ.
Вашингтоноос Сири дэх цэргийн хүчээ бүрэн эргүүлэн татах болсонтой холбогдуулан Турк улс голлох үүрэг гүйцэтгэх болсон. Трампын хэлснээр АНУ Сириэс цэргийн хүчээ татсан ч Турк улс найдвартайгаар Исламын улс зэвсэгт бүлгийнхний эсрэг тэмцэж үлдэнэ гэсэн юм.
Америкийн Засгийн газар Сирид үлдээсэн 2,000 цэргээ эргүүлэн татсанаар тус бүс нутагт ОХУ, Турк улсуудын гүйцэтгэх үүрэг, нөлөө нэмэгдэж байгаа юм.
Нөгөө талаар Истанбуль хот дахь Саудын Арабын Консулын газарт сэтгүүлч Жамал Кашогги амиа алдсанаас болж хүний эрхийн байгууллагууд Туркийн эрх баригчдыг зэмлэн буруутгаж байсан юм.
Эх сурвалж: www.politico.com