Өнгөрсөн амралтын өдөр Индонези улсад Анак Кракатау галт уул дэлбэрч Жава, Суматра арлуудад цунамийн давалгаа үүссэн. Цунамийн сэрэмжлүүлэг дохио ирээгүйгээс болж амь үрэгдсэн иргэдийн тоо 429 болж нэмэгдээд байна.
Аврагчид далайн эргийн нурж сүйдсэн байшин барилга дундаас хүмүүсийг аварч гаргах ажиллагааг дрон буюу нисдэг биет ашиглан явуулж байгаа юм. Мөн цагдаагийн үнэрч ноход, хүнд техникийн тусламжтай иргэдийг олж байна.
Анак Кракатау галт уул идэвхтэй хэвээр байгаа тул сэрэмжлүүлэх дохиог ойр ойрхон өгч байна. 1,400 хүн бэртэж гэмтсэн ба 154 хүн сураггүй хэвээр байгаа юм.
Лхагва гарагт цаг агаарын байдал дахин муудаж, далайн давалгаа ширүүсч байгаа тул иргэдийг далайн эргээс нэг км-ээс илүү ойртохгүй байхыг анхааруулжээ. Бямба гарагт таван метр өндөр цунамийн давалгаанаас болж орон гэрээ алдсан иргэд майхан, сүм сургууль зэрэг түр орогнох газруудад байрлаж байна.
Эх сурвалж: www.reuters.com