Хууль зүй, Дотоод Хэргийн дэд сайд Б.Энхбаярыг Засгийн газрын хуралдаанаар ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Түүнийг яг ямар шалтгаанаар чөлөөлж байгаа талаар албан ёсны тайлбар хийгээгүй ч ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж түүнийг ажлаас нь чөлөөлөх саналыг гаргасан байна.
Дэд сайд Б.Энхбаяр ажлаас чөлөөлөгдсөнөө өөрөө ч мэдээгүй бөгөөд түүнийг У.Хүрэлсүх болон ЖДҮ-тэй холбоотой асуудалд шүүмжлэлтэй хандаж байсан нь халагдахад хүргэлээ гэх таамаг байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд Б.Энхбаярыг “кабинетын зарчмаар ажиллаагүй” гэж үзэн чөлөөлсөн байх магадлалтай гэх таамгийг хэвлэл мэдээллийнхэн болоод зарим улс төр судлаачид дэвшүүлж байна.