“Ниссан Мотор” компанийн захирал Карлос Госн болон түүний баруун гарын туслах Грег Кэлли нарыг Японы шүүхийн шийдвэрээр саатуулан хорьж эхэлсэн. Госныг баривчлан саатуулах хугацаа дууссан ч прокурорууд дахин шинэ хэрэг сөхөж тэрээр зул сарын баярыг хорих газарт өнгөрөөсөн.
Харин Госны туслах Грег Келлиг Японы прокурорууд үргэлжлүүлэн саатуулах хүсэлт гаргасан ч шүүх байгууллага хүлээж авсангүй. Келлигийн гэр бүлийн хүсэлтээр 70 сая иен буюу 640,000 ам.долларын батлан даалтанд сулласан байна.
Орон нутгийн цагаар мягмар гарагийн үдэш 10 цаг 45 минутад Келли хуульч Иочи Китамурагийн хамт таксигаар Токиогийн саатуулах төвөөс явжээ. Хэдий суллагдсан ч Грег Келли Япон улсын нутаг дэвсгэрээс гарч болохгүй, хэргийнхээ талаар олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч болохгүй юм байна.
Госн болон Келли нар албан тушаалаа хүлээлгэж өгөхөөр болсон ч “Ниссан”-ы удирдах зөвлөлд үлдсэн. Гэхдээ компанийг төлөөлөх эрхгүй болж байгаа юм.
Эх сурвалж: www.reuters.com