СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-12-26

Ихэнх нутгаар өвөлжилт хэвийн байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн хувийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтээр дүгнэхэд улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 89.1 хувьтай хангагдсан гэдгийг бид өмнө мэдээлж байсан.


2018 оны зуншлага, бэлчээрийн даац, ургамлын гарц, малын тоо, агаарын хэм, хур тунадасны хазайлт, одоогийн цасны бүрхэц, зузаан, нягт, цаг агаарын урьдчилсан мэдээ зэргийг харгалзан, зудын эрсдэлийн зургаас үзэхэд 11 дүгээр сарын 20-ны байдлаар . Энэ нь нийт нутгийн 20 гаруй хувьд тохиолдож болох эрсдэл бөгөөд өнгөрсөн жилтэй харьцуулахад 50 хувиар буурсан үзүүлэлт юм.  

Энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувь , Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн 18 суманд 6-10 см, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Булган аймгийн 9 суманд 11-18 см зузаан цастай байна.  

Энэ жилийн хувьд мал сүргийг эргэлтэд оруулах, махны экспортыг нэмэгдүүлэхэд нилээд анхаарч ажилласны үр дүнд 2018 оны эхний 10 сарын байдлаар . Энэ нь өмнөх жилүүдээс 5-6 дахин их өссөн дүн юм. 

Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл сайн хангасан, өвс, тэжээлийг өмнөх жилүүдээс илүү бэлтгэсэн, мах бэлтгэл сайн явагдаж байна гээд нийт дүнгээр нь харвал байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйл тохиолдохгүй бол эрсдэл харьцангуй бага байх төлөвтэй байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.