Керамик нь өндөр хэмд хайлдаг тул лазераар хэвлэхэд тун төвөгтэй материал юм. Тиймээс 3D хэвлэгчийг ашиглаж керамик бүтээл хувилахад хүнд байжээ. Тэгвэл Хонконгийн Их Сургуулийн судалгааны баг анх удаа 4D хэвлэх технологийг ашиглан керамик бүтээл туурвисан байна.
Их Сургуулийн баг керамик бэхийг хөгжүүлж, полимер болон керамик нано биетүүдийг хольсон байна. Энэ шинэ бэх анхны хувилбараасаа гурав дахин уян хатан болсон тул хэлбэр дүрсийг бүрэн гаргах боломжтой болжээ.
Керамикаар хэвлэх 2 арга олсон байна. Эхнийх нь уян харимхай байдлыг ашиглаж 4D хэвлэлтийг хөгжүүлсэн бол дараагийнх нь 3D хэвлэсэн материалыг дахин дүрсжүүлэх арга юм.
Түүнчлэн энэ технологийг агаарын болон сансрын судалгааны ажилд ашиглах боломжтой байна.
Эх сурвалж: /www.sciencedaily.com/