УИХ-ын гишүүн, МУ-ын дархан аварга Б.Бат-Эрдэнэ, МУ-ын дархан аварга Х.Баянмөнх нар мэдээлэл хийж байна.
Х.Баянмөнх: Бид бөхийн жудгаа гаргаж, эрэмбэ дараагаа бодож энэ бөхчүүдээ удирдана.
Тэд бөхийн холбоог эв зүйтэй байлгах үүднээс гурван ч удаа уулзсан. Ингээд нэг алхам хийх ёстой гэж үзээд "бөхчүүдийн хамтран ажиллах түр зөвлөл" байгууллаа. Бөхийн өргөөний үйл ажиллагаатай холбоотой асуудалд оролцохгүй хэвийн явуулж байх дээр санал нэгдсэн. Бөхийн холбооны асуудал шүүхээо явдгаараа яваг. Түүнээс нааш эв зүйтэй байя гэж шийдээд байгаа нь энэ.
Шүүхийн шийдвэр аль ч талдаа гарсан бид хоёртой зөвших ёстой гэж үзэж байна