Зул сарын баярын өдөр Аргентин улсын цагдаагийн газар 30 гаруй жилийн турш хүний наймаачдын гарт барьцаалагдаад байсан иргэнээ олж, эсэн мэнд сулласан тухай мэдэгджээ.
Аргентин улсын иргэн 1980-аад оны үед бусдад хулгайлагдан сураггүй алга болоод байсан юм. Энэ оны эхэн хүртэл цагдаа нар хаана байгааг нь олж мэдээгүй байжээ.
Харин цагдаагийн тусгай ажиллагааны хүрээнд хулгайлагдсан эмэгтэй Боливи улсын өмнө Бермежо тосгонд байгааг олж илрүүлэн энэ сарын эхэнд хоёр улсын тохиролцоогоор сулласан байна.
Одоо 45 нас хүрсэн эмэгтэй есөн настай хүүгийнхээ хамт эрх чөлөөтэй болсон юм. Хүний наймааны хохирогчдын нэрийг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд зарлахаас татгалзжээ.
32 жилийн өмнө хүний наймаачдад хулгайлагдсан эмэгтэй Аргентины Мар дэль Плата дахь гэртээ харьж, гэр бүлийнхэнтэйгээ уулзсан байна.
Эх сурвалж: www.bbc.com