Биллиардын спорт нь 19-р зууны дунд үеэс, Энэтхэгт байрлаж байсан Их Британийн армийн офицеруудын дунд үүссэн бөгөөд үүний дараагаас биллиардын янз бүрийн төрлүүд мөн тус тусдаа үүсчээ. Тэдний нэг нь Снукер биллиард юм.
19-р зууны сүүл 20-р зууны эхээр эрчимтэй хөгжиж эхэлсэн бөгөөд 1927 онд мэргэжлийн тоглогч Жо Дэвисийн санаачлан зохион байгуулсан Снукерын дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээн нь энгийн нэгэн зугаа цэнгэлийн тоглоомыг илүү мэргэжлийн түвшинд хөгжих суурийг тавьсан байдаг. Сонирхолтой нь Жо Дэвис 1927 оноос зодог тайлтлаа буюу 1946 он хүртэл дэлхийн аваргын бүх тэмцээнд түрүүлж байжээ. Судлаачдын хэлж байгаагаар ганц хүний ноёрхлоос болж 1950-1960 онд Снукер уналтад орж маш цөөхөн сонирхогчтой болсон. Улмаар Жо Дэвис снукерыг илүү сонирхолтой болгох үүднээс улбар шар (8 оноо) болон хөх ягаан өнгийг (10 оноо) нэмж тоглох хувилбарыг буюу snooker plus-ийг санал болгосон ч төдийлөн сонирхол татаж чадсангүй.
Өнөө цагийн снукер биллиардын өнгийг тодорхойлж буй топ тамирчдын нэг бол Английн тамирчин Ронни О Сулливан юм.
Тэрээр дэлхийн 5 удаагийн аварга, Мастерс буюу аваргуудын аваргаар 7 удаа түрүүсэн, UK Championships тэмцээний 7 удаагийн аварга болсон юм. Мөн түүнчлэн Triple Crown буюу снукер биллиардын хамгийн чансаа өндөртэй 3 тэмцээн болох ДАШТ, UK Championships, Masters (аваргуудын аварга) гэсэн 3 том тэмцээнд 19 удаа түрүүлсэн гэсэн рекордыг эвдээд байгаа юм. Мөн түүнчлэн дараах түүхэн рекордуудыг эзэмшиж байгаа юм. Үүнд:
Хүүхэд ахуйдаа дараах амжилтуудыг үзүүж байжээ.
Ронни О Сулливаны снукер биллиардын ертөнцөд олныг гайхшируулсан тоглолтуудын түүвэр бичлэг:
Пуужин хочит Ронни: