СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-12-26

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас бусдад буруугаа нялзаахгүйгээр ажлаа хийхийг шаарджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

ХЭҮК БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас бусдад буруугаа нялзаахгүйгээр ажлаа хийхийг шаарджээ. Учир нь БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат агаарын бохирдлын асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө хотод олуулаа амьдарч байгаагаас утаа гамшгийн хэмжээнд хүрсэн гэх агуулга бүхий мэдэгдэл хийсэн билээ. Ингэхдээ

“Улаанбаатар хотод шилжин ирж буй насанд хүрэгчдээс 50 мянган төгрөг, насанд хүрээгүй хүнээс 25 мянган төгрөг авна гэсэн шийдвэрийг 2003 онд гаргасан. Гэтэл Хүний эрхийн Үндэсний Комисс уг шийдвэрийг хүний эрхийг зөрчсөн гэж үзээд Чингэлтэй дүүргийн шүүхэд хандсан байдаг. Ингээд шүүхээс уг шийдвэрийг хүний эрх зөрчсөн гэж үзэж цуцалсан. Үүнээс үүдэн гэр хорооллын замбараагүй төлөвлөлт бий болж, өнөөдрийн утаа бий болсон гэдгийг бид бүгд ойлгох хэрэгтэй. Сүүлийн 15 жилд Хүний эрхийн Үндэсний Комисс хаана байсан юм бэ.” хэмээн Хүний Эрхийн Үндэсний Комисийг ч буруутгасан юм. Харин түүний уг мэдээллийн хариуд ХЭҮК-оос мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд,

"НИТХ-ын Тэргүүлэгчдээс 2000 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан “Орон нутгаас Улаанбаатар хотод шилжин ирсэн иргэдээс үйлчилгээний хөлс тогтоох тухай” 46 дугаар тогтоол нь

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 18 дахь заалтад заасан иргэд улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох эрхийг зөрчсөн, нэн ялангуяа амьдралын боломжгүй иргэдийг ялгаварлан гадуурхсан, хуульд заагаагүй татвар, хураамжийг тогтоосон зэргээр хууль зөрчсөн байсан.

Иймээс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн хүрээнд 2003 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд уг тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байдаг.

Ингээд шат шатны шүүхээс уг тогтоолыг хүний эрх зөрчсөн гэж үзэж хүчингүй болгосон байхад шүүхийн шийдвэрээс “...үүдэн гэр хорооллын замбараагүй төлөвлөлт бий болж, өнөөдрийн утаа бий болсон гэдгийг бид бүгд ойлгох хэрэгтэй”  гэж БОАЖ-ын сайд мэдэгдэж байгаа нь буруугаа бусдад нялзаах гэсэн оролдлого" гэж ХЭҮК үзэж байгаагаа мэдэгджээ.  

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.