Оны төгсөлд спортын салбарын шилдгүүдээ тодруулдаг МҮОХ-ны тэргүүн дээд шагнал гардуулах ёслол "Бөртэ чоно 2018" наадам уламжлал ёсоор болж, шилдгүүдээ тодрууллаа. Өнгөрч буй 2018 онд тив, дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулсан бахдам амжилттай тамирчид энэхүү наадамд нэр дэвшсэн юм.
www.livetv.mn "Бөртэ Чоно 2018"-ын шилдэгээр шалгарсан тамирчдынхаа видео бичлэгүүдийг цувралаар хүргэж байгаа билээ.
Спортын сэтгүүлчдийн саналаар Монголын Боксын үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Э.Цэндбаатар МҮОХ-ны тэргүүн дээд шагнал “Бөртэ Чоно-2018”-ын шилдэг эрэгтэй тамирчны шагналын эзэн боллоо. Энэ онд Индонези улсын нийслэл Жакарта хотноо зохион байгуулагдсан Азийн XYIII спортын наадмын боксын 60 кг-д хүч үзсэн ОУХМ Э.Цэндбаатар манай ширэн бээлийтнүүдээс ганцаараа алтан медаль хүртсэн юм.
ОУХМ Э.Цэндбаатар, Узбекстаны тамирчин Абдурасулов Шункорыг 3:2-оор хожиж аваргын алтан медаль хүртсэн тулааны бичлэг:
Азийн зуны спортын XVIII их наадам Индонезийн нийслэл Жакартад наймдугаар сарын 19-нөөс есдүгээр сарын 02-ны өдөр болж өндөрлөсөн юм.
Азийн наадмын түүхэн дэх хамгийн олон спортын төрлөөр хамгийн олон орны баг тамирчдыг хамарсан, хамгийн өндөр өртгөөр зохиогдсон гэх тодотголтой энэ удаагийн наадамд Монголын баг тамирчид спортын 30 төрөлд 269 тамирчин, 128 дасгалжуулагчын бүрэлдэхүүнтэй оролцож түүхэндээ хамгийн олон буюу 25 медаль хүртэж 45-н орноос 16-р байрт бичигдсэн билээ.
Манай улсын хувьд 5 алт, 9 мөнгө, 11 хүрэл нийт 25 медаль хүртэж шинэ дээд амжилтаа тогтоосон юм.
Монгол тамирчид маань Азийн наадамд хэрхэн амжилттай оролцож үзэгч түмнээ огшоож байсан түүвэр бичлэг: