Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Сонгуулийн тухай хуул,; өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ. Ингэснээр уг хулуийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр болж байна.
Одоо мөрдөгдөж байгаа Сонгуулийн тухай хуульд нөхөн сонгуулийг 6 дугаар сар, 10 дугаар сар зохион байгуулахаар тусгасан бөгөөд сонгуульд өрсөлдөх төрийн албан хаагч сонгууль болох тухайн оныхоо нэг сар гэхэд ажлаасаа чөлөөлөгдсөн байх зохицуулалттай юм.
Гэтэл энэ хуулийн зохицуулалтаар Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуулийг энэ он хийгээд 2019 онд ч явуулах боломжгүй болчихоод байсан юм. Тиймээс сонгуулийн хуульд тусгагдсан энэхүү хугацааг өөрчлөх хуулийн төсөл боловсруулсан юм.
Уг хуулийн төсөлд сонгуульд өрсөлдөх албан хаагч сонгууль зарлагдсан өдрөөс хойш ажлын тав хоногийн дотор ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж болох зохицуулалтыг тусгаж өгчээ. Ингэснээр Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуулийг 6-р сард явуулах боломжтой болж бүрдэж байна.
Уг асуудалтай холбоотойгоор Төрийн байгуулалтын байнгын хороон дарга, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн яриаг хүргэе.