- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Шинэ жил нэгдсэн арга хэмжээ явагдаж Цагдаагийн байгууллагаас эргүүл хяналт шалгалтын ажил хийж, хэд хэдэн хэргийг илрүүлсэн талаараа ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээллээ.
Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газраас Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ оны арванхоёрдугаар сарын 19-ны шөнийн 05:00 цагийн үед “Фарм трейд” ХХК-ийн манаачийг үл таних гурван этгээд хүлж, хутга тулган айлган сүрдүүлэн биед нь гэмтэл учруулсан байна. Гэмт этгээдүүд иргэн Б-гийн эзэмшлийн чингэлэгт нэвтрэн 20 гаруй сая төгрөгийн хохирол учруулжээ. Энэ хэрэг дээр Цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж 1995 онд төрсөн Т,Г нар бусадтай бүлэглэн үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоосон.
Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах кареокед үйлчлүүлж байсан 1997 онд төрсөн А нь үл таних хүнд зодуулан Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байхдаа амь нас нь хохирсон ажээ
Энэ сарын 20-21-ны шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах кареокед үйлчлүүлж байсан 1997 онд төрсөн А нь үл таних хүнд зодуулан Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байхдаа амь нас нь хохирсон ажээ. Уг хэргийг шуурхай эрэн сурвалжлахад хамгаалалтын албанд ажилладаг 25 настай О гэгч нь хамт олонтой тус газраар үйлчлүүлж байхдаа “дуу дуулуулсангүй гэх” үл ялих шалтгаанаар тухайн хохирогчийн биед халдаж, амь насыг хохироосон байж болзошгүй хэмээн энэ хэргийг шалгаж байна.
Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хилл хотхоны орцонд энэ сарын 20-ны өдөр иргэн А, Э нарыг үл таних хүн хутга тулган эд зүйлсийг нь дээрэмдсэн гэх хэрэг гарсан. Энэ хэргийг 1999 онд төрсөн Ц нь үйлдсэн байна.
Үл ялих хэргээс болж залуу хүмүүс гэмт хэрэгт холбогдож байгаа нь харамсалтай. Түүнчлэн цахим орчинд “30 гаруй хүн зам тээврийн осолд өртлөө” гэх хүний анхаарал татахуйц мэдээлэл тавьж уг мэдээлэл рүү нэвтрэн орсон хүний нэвтрэх нэр, нууц үгийг мэдэж авах хэрэг гарах болсон байна. Уг мэдээллийг ашиглан цахим гэмт хэрэг үйлддэг юм. Иймд иргэдийг худал, ташаа мэдээлэлтэй, эх сурвалж нь тодорхой бус хуудас руу нэвтрэн орохгүй байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.