Европ тивийн хамгийн өндөр, хамгийн идэвхтэй галт уул Этна орон нутгийн цагаар даваа гарагт дэлбэрчээ.
Галт уулыг дэлбэрэхэд 3,3 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна.
Галт уул халуун үнс нурмаа цацаж, уур савсуулсан учир ойролцоох Сицилийн Катаниа нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ.
Зорчигчдод хандаж нисэх буудал руу ирэхээсээ өмнө утсаар лавлахыг сануулсан байна.
Этна галт уул үе үе оргилдог бөгөөд өнгөрсөн сард ч мөн идэвхтэй байдал ажиглагдсан гэж Италийн газарзүй, галт уул судлалын институтиэс мэдэгджээ.
Эх сурвалж: www.cnn.com