Дубай хот Арабын Нэгдсэн Эмирт улсын хамгийн том төдийгүй тансаг зэрэглэлийн худалдааны төвүүд, хэт орчин үеийн хэв маяг бүхий барилгуудаараа алдартай. Тэгвэл дахин нэг гайхамшигт төвийг Дубай хот байгуулах гэж байна.
Дэлхийн хамгийн том буюу хөлбөмбөгийн 100 талбайтай тэнцэхүйц хэмжээтэй мега худалдааны төвийг хоёр тэрбум долларын хөрөнгөөр барихаар болжээ. Дубайн Грек эрэгт барих мега худалдааны төвийг “Дубайн талбай” гэж нэрлэжээ.
Одоо байгаа Дубай худалдааны төвөөс хоёр дахин их талбайг хамрах юм. Түүнчлэн Ойрхи Дорнодын улс орнууд дундаас хамгийн том “Chinatown” буюу Хятад хорооллыг барина гэжээ.
“Дубайн талбай” хэмжээгээрээ дэлхийд тэргүүлээд зогсохгүй хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлийг харуулсан хэв маягийг бүрдүүлнэ. Тухайлбал худалдааны төвийн газар доорх давхруудад жүжиг, концерт, тоглолт, арга хэмжээнүүдэд зориулсан ирээдүйг дүрсэлсэн театр байгуулна.
Театрт 3D газрын зураг, дуугаралт, гэрлийг суурилуулна. Худалдааны төвийг зорин ирсэн үйлчлүүлэгчид кино театр, усан парк, спортод зориулсан талбайд чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой.
Мөн худалдан авагчдад зориулж VIP хувцасны өрөө, хувцас солих олон талт тольтой ухаалаг өрөө тасалгаанууд, хувийн загварын цуглуулгуудаас бүрдсэн дэлгүүрүүдийг санал болгожээ.
Эх сурвалж:/www.cnn.com/