Өнөөдөр бол 12 дугаар сарын 25-н буюу Христийн шашинтнуудын өргөн дэлгэр тэмдэглэдэг зул сарын баярын өдөр юм. Зул сарын баярыг угтаж дэлхийн өнцөг булан бүрт Христийн шашинтнууд өөрсдийн ёс заншилаар баярлаж байна.
Энэ баярыг чимдэг хамгийн гайхалтай зүйлсийн нэг бол ганган гацуур, гэрлэн чимэглэл байдаг. Тэгвэл дэлхийн хамгийн үнэтэй гацуур модыг Сербийн нийслэл Бельград хотод босгожээ. Бельград хотын гацуур модыг 83,000 евро буюу 100,000 орчим ам.доллараар барьсан байна.
Гэтэл хотын нийт хүн амын 30 хувь нь цэвэр, бохир усны сүлжээнд холбогдоогүй байгаа тул иргэд дэмий зүйлд мөнгө зарлагадлаа хэмээн эрх баригчдыг буруутгаж байгаа юм. Харин хотын захиргаа чимэг зүүлт алагласан аварга том хуванцар гацуурын ачаар аялал жуулчлал хөгжиж, эдийн засгийг дэмжинэ гэж үзжээ.
Өнгөрсөн жил хотын удирдлага зул сарын гэрлэл чимэглэлийг есдүгээр сараас дараах оны гуравдугаар сар хүртэл байрлуулсан нь мөн л оршин суугчдын шүүмжлэлтэй тулгарчээ. Энэ жилийн гацуур мод, зул сарын чимэглэлийн зардал 2014 оныхоос 100 дахин их байгаа юм.
Эх сурвалж: www.bbc.com