Лос Анжелес Лэйкерс багийн шилдэг тоглогч сагсанбөмбөгчин Леброн Жэймс Инстаграммынхаа 45 сая хэрэглэгчээс хүлцэл өчжээ.
Алдарт сагсчин өнгөрсөн амралтын өдрүүдэд 21Savage рэпперийн “Еврей мөнгө” дууны үгийг инстаграмм хуудсандаа постолсон нь ихээхэн шүүмжлэл дагуулсан байна.
Тэр бүр алдаа гаргаад байдаггүй сагсчин 45 сая дагагчаасаа уучлалт гуйж “би машинаа унангаа гайхалтай дуу хөгжим сонсож ихэвчлэн үгийг нь постолдог. Яг энэ дууны үгийг урьдын адил постолсон нь алдаа байжээ. Хэн нэгнийг гомдоох гээгүй юм шүү, миний буруу, намайг уучлаарай” хэмээн цахим хуудсандаа нийтэлжээ.
Еврей иргэд АНУ-ын хүн амын 1,4 хувийг эзэлдэг. Энэ дууны үг Еврейчүүд мөнгийг бусдаас илүү дээдэлдэг гэсэн утга агуулсан хэмээн шүүмжлэгчид буруутгажээ.
Эх сурвалж: www.cnn.com