Ираны төрийн мэдлийн “Press” телевизийн мэдээлснээр дотоодод үйлдвэрлэсэн байлдааны шинэ онгоцоо анх удаа танилцуулсан байна. Төрийн мэдлийн телевизээр Иран улсын Ерөнхийлөгч Хассан Роуани “Ковсар” нэртэй шинэ байлдааны онгоцтой танилцаж байгаа гэрэл зураг, бичлэгийг дамжуулжээ.
Иран улсын Ерөнхийлөгч "Улсын Батлан хамгаалах салбар дайснуудын аюул заналхийллийн эсрэг нүүр тулахад улам бүр хүчирхэгжиж байна" хэмээн хэлсэн байна. Тэрээр “Мэргэжлийн сахилга бат, боловсрол, итгэл үнэмшил, зэр зэвсэг гээд бүхий л талаараа Зэвсэгт хүчин бидэн рүү халдсан хэнд ч хариу барих түвшинд хүрсэн. АНУ бидэн рүү шууд довтолж чадахгүй байгаа нь ч үүнтэй холбоотой” хэмээн үргэлжлүүлэн мэдэгджээ.
АНУ-ын Засгийн газар Ираны эсрэг эдийн засаг, дипломат харилцаанд хориг тавьж дарамт шахалт үзүүлээд байгаа юм.
Ковсарыг тун удахгүй олон нийтэд танилцуулна гэж эх сурвалж мэдээлж байна. Дотоодод үйлдвэрлэсэн байлдааны онгоцыг ойрын зайн үүрэг гүйцэтгэхэд ашиглана. Иран улс АНУ-ын “F-22”, “F-34” байлдааны онгоцуудтай дүйцэхүйц “Кахар-313” байлдааны онгоцоо 2013 онд үйлдвэрлэж байсан ч хүчин чадал, загварыг нь шинжээчид шүүмжилж байжээ.
Эх сурвалж: /www.cnn.com/