СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-12-25

Нам, төрийн хувь заяаг шийдэх Д.Одбаяр гэж хэн бэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

УИХ-д 64 суудалтай эрх баригчид олонхийнхоо зовлонг эдэлж байна. Гадна талдаа тодорхой ямар ч дайсангүй тэд эрх мэдлийн төлөө дотооддоо сөргөлдөж төрийн ажил удаан хугацаанд гацав. Өнгөн дээрээ Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл, “60 тэрбум” гэгдэх асуудлаар маргаж буй ч цаад талдаа намын, улмаар төрийн бүх эрх мэдлийг нэгэн гарт төвлөрүүлэх, түүнийг нь эсэргүүцэх ил, далд мөргөлдөөн үргэлжилж байгаа хэрэг. Нэг нэгэндээ буулт хийж, хоорондоо зөвшилцсөн лидерүүдийн манлайлалгүй явах замыг сонгосон .

Тодруулбал, өнгөрсөн сарын 28-нд УИХ-ын дарга М.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг шалгуулахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Цэцэд хандах болсон үндэслэлд “УИХ-ын 2016 оны сонгуулийн үед тухайн үеийн МАН-ын удирдлагууд төрийн удирдах албан тушаалын суудлыг үнэлэх замаар 60 тэрбум төгрөг босгохоор үгсэн хуйвалдсан бичлэг нийтэд цацагдсан. Энэ нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн хоёр дахь хэсгийн “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” хэмээн заасныг зөрчсөн байна. Түүнчлэн энэхүү асуудлыг чуулганаар хэлэлцүүлэхээр нэр бүхий 26 гишүүн УИХ-ын даргад энэ оны долдугаар сард ээлжит бус чуулган зарлах хүсэлт хүргүүлсэн. Гэвч УИХ-ын дарга тухайн үед нь ээлжит бус чуулган зарлаж, уг асуудлыг хэлэлцүүлээгүй юм. Энэ нь Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн гурав дахь хэсгийн “УИХ-ын нийт гишүүний гуравны нэгээс дээшхийн шаардсанаар эсхүл Ерөнхийлөгч, УИХын даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулж болно” гэснийг зөрчсөн” хэмээн дурдсан байдаг.

Түүнээс хэд хоногийн хойно . Тэд “Монгол Улсын төр тасралтгүй үйл ажиллагаа явуулах ёстой хэдий ч Засгийн газрын гишүүнээр ажиллаж буй УИХ-ын гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй, ирц бүрдүүлэхгүй байгаа нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл” гэж байлаа. УИХын гишүүн Л.Энх-Амгалан “Үндсэн хуульд заасан Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, Ерөнхий сайд Засгийн газрыг хариуцаж төрийн хууль биелүүлэх үүргийг биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна, Засгийн газар үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнана гэсэн заалтыг Засгийг газрын “давхар дээл”-тэй сайдууд зөрчсөн.

Мөн УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай хуулийг Засгийн газрын гишүүд зөрчиж байна. УИХ-ын тухай хуульд Засгийн газраас санаачилсан хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд Ерөнхий сайд, Засгийн газрын бусад гишүүд оролцож, гишүүд асуултад хариулна хэмээн заасан. Засгийн газрын гишүүдийн олонхийг УИХ-ын гишүүд бүрдүүлж байгаа. УИХын дэгийн тухай хуулийн УИХ-ын гишүүд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр байнгын хороо, чуулганы хуралдааныг тасалж болохгүй гэсэн заалтыг мөн Засгийн гишүүд зөрчиж байгаа юм” гэж байлаа. Үнэхээр ч УИХ-ын даргыг эсэргүүцсэн Засгийн газрын “давхар дээл”-тэй гишүүд, УИХ-ын гишүүдийн бойкот үргэлжилж сар гаруйн хугацаанд чуулган тасалдаад байгаа. . Ийнхүү Үндсэн хуулийн Цэцэд УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэ лэлцэх “асуудал” тулгарав.

Тэгвэл нам, төрийн эрх мэдлийн хуваарилалтыг өөрчлөх сонголтыг хийж чадах Үндсэн хуулийн Цэцийн даргаар ажиллаж буй Доржийн Одбаяр гэж хэн бэ гэдгийг танилцуулья.

Болосвролын хувьд

1985 онд Дорнод аймгийн Дорнод аймгийн 10 жилийн I сургууль,

1987 онд Москва хотын Залуучуудын дээд сургууль,

1997 онд Энэтхэгийн эрх зүйн үндэсний их сургууль,

2000 онд Голландын Клингиндаелийн академийг төгссөн, дипломатч, эрх зүйч хүн.

Тэрбээр 1987-1989 онд Дорнод аймгийн Пионерийн зөвлөл, ХЗЭийн хороонд зааварлагч,

1990­-1991 онд МХЗЭийн гүйцэтгэх хорооны тэргүүлэгч гишүүн,

1991-1992 онд Хяналтын зөвлөлийн дарга,

1997-1998 онд Хууль зүйн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Олон улсын эрх зүйн тасгийн ахлагч, 

1998-2000 онд Хууль зүйн яаманд Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга, Төрийн захир гаа, удирдлагын газрын дарга, Бодлогын хэрэг жилтийг зохицуулах газрын дарга,

2000-2004 онд Дорнод аймгийн Засаг даргаар тус тус ажиллажээ.

Улмаар 2004-2008, 2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож,

2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд,

2004-2006, 2010-2012 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажилласан туршлагатай.

2013 оноос “Альтернатив энерги” ХХК-д зөвлөхөөр ажилласан мэдээлэл байна.

Харин тэрбээр 2016 оны арваннэгдүгээр сарын 16-наас Ерөнхийлөгч асан П.Очирбатын бүрэн эрхийн хугацаа дууссантай холбоотойгоор түүний оронд УИХ-ын даргын санал болгосны дагуу Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж буй.

Улмаар 2017 оны зургадугаар сарын 14-нөөс Үндсэн хуулийн Цэцийн даргаар ажиллаж байна. Энд нэг сонин зүйл бий. Тэр нь 2007 онд МАХН (одоогийн МАН)­ын дотоодод намаа шинэчлэх хөдөлгөөн өрнөсөн. Тус хөдөлгөөний зорилго нь тухайн үеийн МАХН­ын дарга, Ерөнхий сайд М.Энхболдыг чиглэж байлаа.

Тодруулбал, түүнээс намын даргын албан тушаалыг нь салгаж Ерөнхий сайдаар нь үлдээх тухай байв. Гэвч билээ. Энэ хөдөлгөөн “Элсний 13” гэх нэрээр үлджээ. Тэр “Элсний 13” дунд тухайн үеийн Засгийн газрын гишүүдээс Д.Тэрбишдагва, Д.Одбаяр нар байсан юм. Энэ талаар УИХ­ын гишүүн Д.Тэрбишдагва “Зааг” номдоо “2007 оны нэгэн өдөр Ч.Улаан гишүүн намайг дуудлаа. Юун тухай дуудсан болохыг нь нөхрөөс лавлатал, “Намд шинэчлэл өөрчлөлт өрнүүлэхийг дэмжиж байгаа юу. Энэ бичгийг уншаадахгүй юу. Дэмжиж байгаа бол гарын үсгээ зурчихаж үзээрэй” гээд хэдэн хуудас цаас надад өгөв. Миний хэзээний бодож явсан, намыг шинэчлэх хэрэгтэй гэсэн зөв зүйтэй санаа агуулсан, шударга шаардлага тавьсан тэрхүү бичигт арав гаруй гишүүн хэдийнэ гарын үсгээ зуржээ. Эргэлзэх юм надад огтхон ч байсангүй, тэр дор нь дэмжээд гарын үсгээ зураад өгчихлөө.

Засгийн газрын гишүүдийн дотроос Хууль зүй, дотоод хэргийн сайд Д. Одбаяр бид хоёр л дэмжсэн байж билээ. 2007 оны долдугаар сарын 6-ны өдөр “Монгол Улсын Ерөнхий сайд, МАХНын дарга Миеэгомбын Энхболд танаа” гэж хаяглан Т.Ганди, Ц.Шаравдорж, Т.Очирхүү, Л.Пүрэвдорж, Д.Арвин, Ц.Мөнх­Оргил, Д.Одбаяр, Ч.Улаан, Л.Одончимэд, Р.Ням сүрэн, Ч.Авдай, А.Цан жид болон миний бие гарын үсэг зуран өргөх бичиг хүргэлээ” гэсэн байдаг. Ийм явдал болж байсан боловч УИХ-ын дарга М.Энхболдын 2016 оны арваннэгдүгээр сарын 16ны өдрийн захирамжаар Д.Одбаярыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томи луулах саналыг УИХ хэлэл цэн дэмжиж байлаа. Үүнээс үзэхэд УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн хугацаанд болж байсан аливаа асуудлыг сөхдөггүй зантай бололтой. Мөн Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярын хувьд зарчмын асуудал дээр “найзгүй” хүн гэдгийг ч өнгөрсөн амьдрал нь харуулж байна.

Тэрбээр өдгөө УИХ-ын дарга “60 тэрбум” гэгдэх хэрэгжсэн эсэх нь тодорхойгүй яриа УИХ-ын даргыг чөлөөлөх үндэслэл болох уу, Ерөнхий сайдын багийн Засгийн газар, УИХ-ын гишүүд ээлжит чуулганы хуралдааныг сараар нь тасал дуулсан асуудал хууль зөрчсөн үү гэдэг асуудлыг шийдэх дэнсэн дээр сууж байна. Улс төрийн арвин туршлагатай даргатай Үндсэн хуулийн Цэц удахгүй хуралдах биз ээ. 

Ж.Баяр

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.