Мексик улсын Пуэбла мужийн захирагчаар сонгогдож тус улсын анхны эмэгтэй мужийн захирагч болоод байсан Марта Эрика Алонсо даваа гарагт онгоцны ослоор амиа алджээ.
Тэрээр энэ сарын 14-ний өдөр буюу 10 гаруйхан хоногийн өмнө мужийн захирагчийн тангаргаа өргөж ажлаа хүлээж аваад байжээ.
Хатагтай Алонсотой хамт онгоцонд байсан түүний нөхөр Мексикийн сенатын гишүүн Рафаэл Морено Валле мөн амиа алдсан болохыг орон нутгийн хэвлэлээр дамжууллаа.
Тэдний сууж явсан онгоц Пуэбла хотоос хөөрөөд удалгүй осолджээ. Онгоцыг жолоодож байсан нисгэгч эсэн мэнд эсэх нь тодорхойгүй байна.
Энэ оны эхэнд Мексик улсын Засгийн газрын сайдын сууж байсан нисдэг тэрэг иргэдийн дээрээс унасан ч сайд эсэн мэнд үлджээ.
Мөн 2011 онд Дотоод хэргийн сайд Франциско Блэйк Мора нисдэг тэрэгний ослоор амиа алдаж байжээ.
Эх сурвалж: www.bbc.com