11 дүгээр сарын зургааны мягмар гаригт АНУ-д дундын сонгууль болох гэж байна. Ерөнхийлөгч Дональд Трампын бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш хоёр жил өнгөрчээ.
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын 435 суудал, Сенатын танхимын 35 суудлын төлөө нэр дэвшигчид өрсөлдөх дундын сонгуулийг угтаж Facebook компани цахим сүлжээндээ “их цэвэрлэгээ” хийлээ.
Дундын сонгуулийн үр дүнд нөлөөлж болохуйц 652 хуурамч хаяг, пэйж хуудсыг хаасан тухай мэдэгджээ. Эдгээр хуурамч хаягнуудын зарим нь Иран, ОХУ-аас гаралтай байсан гэжээ.
Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээг улс төрийн зорилготой ашиглах нь эрс нэмэгдсэн. Комьпютер программ хангамжийн Микрософт корпораци Оросын “APT28” хакерчдын бүлгийн нээсэн зургаан домэйн хаягийг олж илрүүлсэн тухай мэдэгдээд байгаа.
Эх сурвалж: /www.qz.com/