Өнгөрсөн жил шилжилтийн үеийг эцэслэж, бүтээн байгуулалтын он тоолж эхэлснийг зарласан NEXT STOP энэ онд бүтээн байгуулалтын дуудлагыг бүтээгч залуустаа хүргүүлж урин залсан. Дуудлагад “Их Монгол–2044” нүүхүй, нэгдэхүй, бүтээхүй дор бүтээлч эзэн байж, бүтээгч үеийг төрүүлэн бүтээгч цаг авчрахад залуусаа урин дууджээ. МЗХ, Залуу удирдагч сангаас 26 дахь жилдээ зохион байгуулж буй NEXT STOP наадамд олон нийтээс нэр дэвшүүлсэн 300 гаруй бүтээгч залуусаас санал хураалт, зохион байгуулагчдын шалгуураар салбар тус бүрд тэргүүлсэн 33, нийт 66 эрхэм тодорчээ.
Эдгээр 66 эрхэм нь бүтээн байгуулалтын 25 жилд бүтээн байгуулалтын эзэд байж ачааны хүндийг үүрч яваа гэдэгт ингэж сонгож буй. Эдгээр эрхэм тус наадамд урилгаар оролцох гэнэ. Энэ сарын 29-нд наадамд оролцож буй зочдын олонхийн саналаар “Алтан Гэрэгэ”-ний эздээ тодруулах юм. Онцлоход тус наадмын зохион байгуулагчдын зүгээс Хар жагсаалт, ЖДҮ болон 60 тэрбумын асуудалд оролцсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэсэн шалгуур тавьжээ. Энэ нь хулгайчдыг дэмжихгүй, шударга, хариуцлагатай бүтээгчдийг дэмжих зорилготой юм. Бүтээгч улс төрч 33, Бүтээгч бизнесмэн 33 эрхэмд nextstop.myf.mn-рүү орж саналаа өгч болно.