Өнөөдрийн байдлаар 41 мянган айл өрх цахилгаан халаагуураар халаалтаа шийджээ. Харин одоо айл өрхүүдийг дулаан алдагдлаа бууруулах оломжийг олгохоор төлөвлөжээ. Ингэснээр хотын утаа буурна гэж үзсэн байна. Үүний тулд иргэд дулаан алдагдал багатай бүтээгдэхүүн худалдаж авахад нь хөнгөлөлт үзүүлж, зээл олгох юм байна. Уг зээлийг монгол нэг, хоёр, гурав гэсэн багцын хүрээнд олгох юм байна.
Орлогоосоо хамаараад 3 саяас 12 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно. Хамгийн гол нь хашаандаа дулааны алдагдалгүй амины орон сууц барих хэмжээний айлуудад боломж олгох ажээ. Уг төслийг банкууд санхүүжүүлнэ. Зөвхөн хүүгийн зөрүүн дээр олон улсын төсөл хөтөлбөр, орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос дэмжлэг үзүүлэх юм байна.