Махлаг, саарал, эрх “Pusheen” муурыг бид гар утас, цахим сүлжээний эможиноос ихэвчлэн олж хардаг. Тэгвэл Сингапурт ирэх сард “Pusheen” мууранд зориулсан кафе анх удаа нээгдэх гэж байна.
Эрх саарал муурны дүр төрхийг Америкийн уран бүтээлч Клэйр Белтон 2010 онд зохиож байжээ. Клэйр өөрийн тэжээдэг “Pusheen” муурнаас санаагаа авч уг эможиг бүтээж байсан байна.
Кафений дотоод засал чимэглэл, цэс, хоол хүнс, амттанууд, уух зүйлс бүгд “Pusheen” хэлбэртэй байх юм. Түүнчлэн зохиогч муурны эможид дуртай уншигчдад зориулсан “Би бол Pusheen муур” нэртэй номоо гаргахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: www.cnn.com