СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-12-24

Зөрчлийн тухай хуулийн 6.21 дэх хэсгийг хасуулах санал хүргүүллээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж буйтай холбоотойгоор Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэгт хүргүүлж буй албан саналд гарын үсэг зурах ажиллагаа өнөөдөр  Хэвлэлийн хүрээлэнд боллоо.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, “Глоб” интернейшнл ТББ, Монголын хэвлэлийн хүрээлэн, Өдөр тутмын сонины холбоо, Монголын телевизүүдийн холбоо зэрэг .

2018 оны эхний арван сарын байдлаар .

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Зөрчлийн тухай хуулийн 6.21 гэсэн заалтыг уг хуулиас хасах тухай саналыг хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын нэгдсэн Ажлын хэсгээс хүргүүлэх гэж байна. Зөрчлийн тухай хуулийн уг заалт нь "Гүтгэх буюу хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг олон нийтэд  дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалт юм. Энэ заалтын дагуу хувь сэтгүүлчийг хоёр сая төгрөгөөр, байгууллагыг 20 сая төгрөгөөр торгож ирсэн.

15 хэвлэл мэдээллийн байгууллага, мэргэжлийн холбоод хамтран Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.21 дэх хэсгийг хасуулах санал гаргасан бөгөөд дээрх байгууллагуудын төлөөлөл өнөөдрийн арга хэмжээнд оролцож, гарын үсэг зурав

Асуудлыг бид хоёр талаас харж байгаа. . Энэ харилцааг өмнө нь Иргэний хуулийн гурван том заалтаар зохицуулж ирсэн. . Ингэж бид үзэж байгаа. 

Хуулийн дээрх заалт нь чөлөөт хэвлэлийн амыг боомилох, хэвлэлийн эрх чөлөөг хумих аюултай байдлыг бодитойгоор бий болгосон учраас асуудлыг цэгцэлж, шийдвэрлэх ёстой гэж хэвлэлийнхэн маань санал нэгдээд байна..

Хэвлэл мэдээллийнхнийг дээрх асуудлыг гаргаж ярихаар "Тэгвэл энэ заалтыг нь буцаагаад Эрүүгийн хуульд оруулчихъя" гэдэг зүйл яригддаг. Үүнийг бид эрх зүйн шантааж гэж үзэж байна. Энэ нь . Нэгэнтээ Иргэний хуулиар хангалттай зохицуулагдаж ирсэн жишиг байхад Зөрчлийн хууль болон Эрүүгийн хуулиар шийднэ гэж зүтгэх хэн нэгэн эрхтэн дархтан байгаа бол хэвлэл мэдээлэлд цензур тогтоохыг хүсэж байгаа хэрэг юм” хэмээв.

 Хохирсон иргэн гомдол мэдүүлэхдээ, нэгэнт л өөрийнх нь тухай хэвлэлээр гарсан учир энэ мэдээлэл буруу гэдгийг хэлүүлэхийг хүсдэг. Өөрөөр хэлбэл, залруулга гаргаж, олон нийтэд мэдээлэхийг хүсдэг. Ингээд .

Ийм тохиолдолд, Хэвлэл мэдээллийн зөвлөл энэ асуудлыг авч хэлэлцээд, тухайн сэтгүүлч алдаа гаргасан эсэхийг шүүгээд, хэрэв гаргасан бол хохирсон хуулийн этгээд, иргэний тухай мэдээллийн залруулгыг гаргах зохицуулалт хийж болдог. Энэ зохицуулалтыг олон улсад зөөлөн зохицуулалт гэж нэрлэдэг. Энэ механизм бол хамгийн зөв бөгөөд олон улсад жишиг болсон зүйл юм.
Хэвлэл мэдээллийн мэргэжлийн холбоодын төлөөллүүд Зөрчлийн хуулийн холбогдох заалттай холбоотойгоор нэгтгэсэн саналд ийнхүү гарын үсэг зурж баталгаажуулсны дараа Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Ажлын хэсэгт албан саналаа хүргүүлсэн юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.