АНУ-ын Калифорн мужид Хантингтон далайн эргийн шувуунууд хачин жигтэй зан авир гаргаж эхэлжээ. Цэцэрлэгт хүрээлэнд амарч байсан иргэд шувуудын хачин байдлыг хараад ямар нэг зүйлд хордсон болохыг нь мэджээ.
Эргийн орчимд хэн нэгэн их хэмжээний эм асгасан байна. Шувуунууд эмийг үр тариатай андууран идсэнээс ийнхүү хордсон байжээ. Шувуунууд удаанаар алхаж, хүзүүгээ нугдайлган, нүд нь сүүмийсэн байхыг амрагчид харжээ.
Төрийн бус байгууллагын зүгээс галуу, цахлай шувуунуудын идсэн эм зүрх судасны, тайвшруулах, нойргүйдлын эсрэг эмнүүд байжээ. Хэт их эм идэж хордсон шувуунуудад шингэн хийж эргэн хэвийн байдалд нь оруулсан байна.
Эргийн албаныхан хачин жигтэй зан авир гаргаж буй шувуунуудтай таарвал холбогдох хүмүүст мэдэгдэхийг иргэдэд сануулжээ.
Эх сурвалж: www.cnn.com