Франц улсын иргэд түлш шатахууны татварыг эсэргүүцэж ажилчдын өмсдөг шар хантаазыг бэлгэ тэмдгээ болгон зургаан долоо хоногийн турш жагсаж байна. Египет улсын Засгийн газар иргэдийг шар хантаазтнуудтай нэгдэхээс сэргийлж, ажилчдын шар өнгийн хантаазыг зөвхөн цагдаагийн газрын зөвшөөрөлтэй газруудад худалдахаар болсон.
Энэ хооронд Ливан улсын нийслэл Бэйрут хотод иргэд эдийн засаг, улс төрийн бодлогыг эсэргүүцэн жагслаа. Ням гарагт болсон жагсаалд оролцогчид шар хантааз өмссөн байна.
Шар хантаазтнуудтай нэгдсэн жагсагчид Засгийн газрын ордны дэргэд цуглаж, хэд хэдэн төв замуудыг хаажээ. Тэд эрүүл мэндийн салбарын халамж үйлчилгээг үнэ төлбөргүй болгож, хоол хүнсний бараа бүтээгдэхүүний үнийг бууруулж, татварыг багасгахыг шаардаж байна. Хүчний байгууллагуудын зүгээс жагсагчдыг тайван замаар үзэл бодлоо илэрхийлж, үймээн самуун гаргахгүй байхыг уриалжээ.
Ливан улсад сонгуулиас хойш долоон сар гаруйн хугацаа өнгөрч байхад улс төрчид шинэ нэгдсэн Засгийн газар байгуулж чадаагүй хэвээр байгаа юм. Дэлхийн банкнаас ард иргэдийн 1/3 нь ядуу буурай амьдарч байна гэжээ.
Эх сурвалж: www.reuters.com