Өнгөрсөн бямба гарагт Франц улсад шар хантаазтнуудын жагсаал зургаа дахь долоо хоногтоо үргэлжиллээ. Нийслэл Парис хотод болсон жагсаалд 2,000 хүн оролцсон нь долоо хоногийн өмнөхөөс хоёр дахин багасчээ.
Жагсаалын үеэр цагдаа нар галт зэвсэг ашиглаж, жагсагчид тэдэн рүү хог хаягдал шидэж хөөж байгааг “ВВС” агентлагийн зураглаач дурандаа буулгажээ. Мөн цагдаа нар 100 гаруй жагсагчийг баривчлан саатуулсан байна. Жагсаал эхэлснээс хойш нийт 10 хүн амиа алдаад байгаа юм.
Эх сурвалж: www.bbc.com