Олон нийтийн газар бага насны хүүхдээ уйлуулах нь эцэг эхчүүдийн хувьд тунчиг тухгүй санагддаг. Эргэн тойрны хүмүүсээс санаа зовохоос эхлээд таагүй мэдрэмж төрүүлдэг. Япон улсад ч мөн олон нийтийн газар хүүхдээ уйлуулахгүй байхыг зөвлөдөг.
Тэгвэл “Хонда” автомашин үйлдвэрлэгч компани хүүхдүүдийг уйлуулахгүй байх шинэ тоглоом үйлдвэрлэжээ. 2016 онд үйлдвэрлэж байсан NSX загвараар чихмэл тоглоом хийж, дотор нь автомашины хөдөлгүүрийн асах дууг бичиж суулгасан байна. Олон нийтийн газар тэнхээ мэдэн уйлж буй хүүхдүүд тоглоомыг асаахад уйлахаа больж, хөгжилдөж эхэлжээ.
“Хонда” компанийн үйлдвэрлэгчдийн ярьснаар 12 хүүхдийн 11 нь хөдөлгүүр асах чимээ сонсоод уйлахаа больсон байна. Эцэг эхчүүд хөдөлгүүрийн дууг ухаалаг гар утас, дэрэнд хийж сонсгоход ч мөн адил хүүхдүүдийн анхаарлыг татаж байжээ.
Олон нийтийн газарт хүүхдүүд нь уйлснаас болж ээжүүд нь санаа зовж, ичгэвэртэй байдалд орохоос сэргийлж “Бид хүүхдүүдэд хайртай төсөл” аян Япон улсад эхэлсэн байна. Уг төслийг дэмжигчид “Уйлахад зүгээрээ” гэсэн уриатай хувцас өмсөх болсон байна. Улс төрчид ч мөн ээжүүдтэй хамтран зоогийн газар болон бусад олон нийтийн үйлчилгээний газруудад хүүхдэд ээлтэй бүс байгуулахаар санал дэвшүүлжээ.
Эх сурвалж: www.qz.com