Тара Вестоверын 2018 онд бичсэн “Боловсрох нь” бол Вестовер хүүхэд насандаа сурч боловсрохын төлөө хэрхэн тэмцэж байсан тухай дурсамж ном. Өөрийн чадлаар боловсрол эзэмшиж Брихэмийн Залуучуудын Их Сургуульд сурч, дараа нь Кэмбрижийн Их Сургуульд Докторын зэргээ хамгаалжээ. Обама энэ номын талаар “дэлхий ертөнцөд зориулсан хайр, агуу ойлголтыг харуулсан гайхалтай дурсамж” хэмээн бичсэн байна.
Майкл Ондатже зохиолчийн 2018 онд бичсэн “Дайны гэрэл” – “Англи өвчтөн” номын зохиолчийн Дэлхийн 2 дайны тухай шинэ бүтээл. Бүтээлийн талаар Америкийн 44 дэх Ерөнхийлөгч “Дайны нөлөө гэр бүлд хэрхэн туссаныг эргэцүүлэн бодсон” гэж сэтгэгдлээ бичжээ.
“Ноён Бисвасын байшин” 1961 онд В.С.Найпаулын бичсэн ном – Энэ бол Тринидад-д төрсөн хүүгийн түүх юм. “Колонийн дараа хүмүүст тулгарсан хүнд бэрх сорилтын тухай болон Тринидад-д өссөн хүүгийн тухай анхны агуу роман” хэмээн Обама дүгнэжээ.
“Америк гэрлэлт” энэ онд зохиолч Таяри Жонсын бичсэн ном – Шинээр гэрлэсэн хосын тухай түүх бөгөөд нөхөр нь хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдож 12 жилийг хорих газарт өнгөрүүлнэ. Обама энэ зохиолын тухай “Шүүгчид хэргийг буруу шийдсэн нь африк гаралтай америк залуу хосын амьдралд хэрхэн нөлөөлж өөрчлөгдөж байгааг харуулна” гэжээ.
“Тодорхойлолт: Дэлхий ертөнцөд бидний хийсэн 10 алдааны учир шалтгаан ба яагаад таны бодсоноос илүү байдаг вэ - Ханс Рослинг, Ола Рослинг, Анна Рослинг Ронланд” /2018/ - Микрософтыг үндэслэгч тэрбумтан Билл Гейтсийн унших дуртай номуудын нэг бөгөөд дэлхий ертөнцийн тухай бидний буруу боддог зүйлсийн талаар өгүүлсэн баримтат ном юм. Шведийн академич номыг өөрийн хүү болон бэрийн хамт бичжээ. Обама номын тухай “хүн төрөлхтөнд итгэл найдвар төрүүлсэн бүтээл” гэж онцолсон байна.
Эх сурвалж: /www.qz.com