СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-12-23

"Бөртэ Чоно 2018" Шилдгийн шилдэг М.Нандинцэцэг

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   SportsMan
5 жилийн өмнө

 

 Өнгөрч буй 2018 онд тив, дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулсан бахдам амжилттай тамирчид энэхүү наадамд нэр дэвшсэн юм. 

Уг цомыг өмнөх жилийн шилдгийн шилдэг тамирчин болж байсан хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумьяа гардуулж өглөө. 

ОУХМ М.Нандинцэцэг гэж хэн бэ? 

15 наснаасаа боксын спортоор хичээллэхдээ Монгол улсын 12 удаагийн аварга, Азийн наадмын хүрэл медаль, Ази тивийн хошой хүрэл, мөнгөн медаль, Дэлхийн цомын мөнгөн медаль хүртэж байжээ. Тамирчин хүн бүрийн мөрөөдөл, хүрэх оргил нь олимп дэлхийн аварга болох байдаг билээ. Энэхүү мөрөөдлийнхөө нэгээхэн хэсгийг биелүүлж, дэлхийн аваргын хүрэл медаль хүртсэн түүнд Монголын боксын спорт сонирхогчдын өмнөөс мэхийн ёсолж байна.

М.Нандинцэцэг Монгол улсаас анхны эмэгтэй Дэлхийн медальт боксчин болсон юм.

Нийт 33 орны шилдэг ширэн бээлийтнүүд медалийн төлөө тулалдсан ба манай улсаас 7 ширэн бээлийтэн ДАШТ-д оролцсоноос 54кг жинд тулалдсан М.Нандинцэцэг эх орноо төлөөлөн хүрэл медалийн төлөө тулалдан ялалт байгуулсан билээ. 

54 кг жинд M.Нандинцэцэг эхний тойрогт Унгар улсын тамирчин Ц.Цабинаг техникийн илт давуугаар хожсон тулааны бичлэг. /34:57 секундээс эхлэнэ/

Шигшээ 8-д шалгарах тулаанаа Хорват улсын боксчин Питеса Зелжанатай хийж мөн хугацаанаас өмнө "дутуу гаргаж" гайхалтай сайхан тоглолтын бичлэг: /59:56 секундээс эхлэнэ/

М.Нандинцэцэг хүрэл медалийн төлөө Марокко улсын Зохра Эз-Захроутай тулалдан бүх шүүгчдийн саналаар буюу 5:0 харьцаагаар хожиж ДАШТ-ийн хүрэл медалийн болзол хангасан юм. Зохра Эз-Захроугийн хувьд Рио-2016 Олимпийн их наадамд оролцож байсан энэ жил 35 настай хашир туршлагатай тамирчин юм.

Хүрэл медалийн төлөөх тулааны бичлэг:

Ийнхүү М.Нандинцэцэг Монгол улсаас анхны эмэгтэй Дэлхийн медальт боксчин болж мөнгөн медалийн төлөө Болгар улсын боксчин Стойка Петроватай гайхалтай сайхан тулааныг хийсэн ч ялагдсан юм. 

Мөнгөн медалийн төлөөх тулааны бичлэг. /50:33 секундээс эхлэнэ. Бүрэн бус/

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.