СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-12-23

"Бөртэ Чоно-2018"-ын шилдгийн шилдэг Л.Отгонбаатар

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   SportsMan
5 жилийн өмнө

 

Өнгөрч буй 2018 онд тив, дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулсан бахдам амжилттай тамирчид энэхүү наадамд нэр дэвшсэн юм. 

Өнөөдөр эхний дугаартаа Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медаль, Азийн наадмын хүрэл, “Мастерс”-ий мөнгөн медаль хүртсэн Л.Отгонбаатар -114 оноо авч шилдгийн шилдэг тамирчин болсон түүний 2018 онд авсан медалийн төлөөх барилдаануудын бичлэгийг хүргэж байна. 

Хэдхэн хоногийн өмнө дэлхийн жүдо бөхийн шилдэгүүд зөвхөн урилгаар өрсөлддөг Мастерс тэмцээнд тэрээр бэртэлтэй ч тамирчин хүний тэсвэр тэвчээрийг үзүүлж мөнгөн медаль хүртсэн билээ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.  

ОУХМ Л.Отгонбаатарын хавирга нь хугарсан ч шүд зуун хагас шигшээд дэлхийн аваргын хүрэл медальт Египт улсын жүдоч Дарвиш Рамадантай барилдан ялсан барилдааны бичлэг:

Жакарта азийн наадмын наадамд хүрэл медалийн төлөө Тажикстан улсын Сайдов Сайдзалолтой барилдан цэвэр савсан барилдааны бичлэг:

Жүдо бөхийн ДАШТ-ий -100кг жинд дэлхийн 54 шилдэг жүдоч өрсөлдөж Л.Отгонбаатар хүрэл медалийн төлөө Японы алдарт аварга Аарон Волфийг цэвэр савж хүрэл медаль хүртсэн барилдааны бичлэг. 

Мөн түүнчлэн тэрээр 2018 онд дараах амжилтуудыг үзүүлжээ. 

  • Дусселдорфийн их дуулга тэмцээнд шагналт тавдугаар байр
  • Анаталягийн гра при тэмцээнд хүрэл медаль
  • Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль тус тус хүртжээ. 

  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.