СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-12-21

"Хамгийн залуу" тодотголт Мбаппе

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   SportsMan
5 жилийн өмнө

 

Энэхүү уртаас урт сүрдэм гуншинтай тамирчин бол яах аргагүй Францийн шигшээ багийн довтлогч Клиан Мбаппе юм. 

Тухайлбал түүний харьяалагддаг “ПСЖ” клуб “Лион”-ыг 5:0-ээр бут ниргэхэд Клиан Мбаппе 4 гоол оруулсан билээ. Хөлбөмбөгт нэг тоглолтонд 4 гоол оруулахыг Покер хийх хэмээн нэрлэдэг. "ПСЖ" клубын түүхэнд покер хийсэн 7 дахь тоглогч болж байгаа хэдий ч 19 насандаа буюу хамгийн залуудаа Покер хийсэн анхны тоглогч болж байна. Уг 4 гоол нь хамгийн богино хугацаанд оруулсан гоолоор нэрлэгдсэн буюу ердөө 13 минутын дотор 4 гоолыг оруулжээ. 

Тэрээр Францийн шигшээ багт 2014 оноос эхлэн 17 нас хүртэлх шигшээ багийн үндсэн гишүүн, 2016 оноос 19 хүртэлх насны шигшээ багийн гишүүн, 2017 оноос францийн үндэсний шигшээ багийн гишүүнээр тоглож байгаа юм. 

1998 онд анх удаа Дэлхийн аварга болж байсан Франц улс өнгөрөгч зун дэлхийн аваргын хоёр дахь цомоо гардан авсан билээ. Тэгвэл тоглолтын сүүлийн мөчид шийдвэрлэх гоолыг оруулж багтаа ялалт авчирсан "хүү" Килян Мбаппе байлаа.

Түүний эцэг Камерун гаралтай, харин ээж Алжир гаралтай. Эцэг эх нь хоёулаа спортын хүмүүс бөгөөд аав нь дасгалжуулагч, ээж нь мэргэжлийн гандболын тамирчин аж. Аав нь Мбаппег 6 настайгаас нь хойш дасгалжуулсан бөгөөд одоо ч түүний бие төлөөлөгчийг хийж байгаа юм. 

Клиан Мбаппег тодорхойлох залуу насны эрч хүч, хурд, уран техникийн цуглуулга бүхий видео бичлэгийг үзэж сонирхоно уу. 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.