Америкийн Портланд дахь Орегон амьтны хүрээлэнд байсан Эдди усны минж цахим сүлжээнд хамгийн их хайр хүндэтгэл хүлээсэн амьтдын нэг байжээ. Одоогоос таван жилийн өмнө Эдди минжний сагс тоглож, слэм данкинг хийж буй бичлэг цахим сүлжээнд тавигдсанаар олны танил болсон.
Эрэгтэй усны минж дунджаар 15 жил амьдардаг бол Эдди 21 жил амьдарч, 21 нас хүрэхийнхээ өмнөхөн үхжээ. Амьтны хүрээлэнгийнхний ярьснаар амьтад спортоор хичээллэж, тогтмол дасгал хөдлөгөөнтэй байснаар үе мөч нь үрэвсэхээс сэргийлж урт насалдаг байна.
Хамгийн удаан амьдарсан амьтдын нэг болсон Эддиг хамгийн анх 1998 онд Калифорниас олж амьтны хүрээлэнд өргөж авчээ. Слэм данкинг буюу тохох үзүүлбэрийг чадварлаг хийдэг сагсчин минжийн 20 насны төрсөн өдрөөр Портлэнд Трэйлблэйзерс сагсан бөмбөгийн баг логогоо шинэчилж Эддиг бэлгэ тэмдгээ болгосон байна.
Эх сурвалж: www.bbc.com