“Ниссан” компанийн захирал асан Карлос Госныг пүрэв гарагт батлан даалтанд суллахаар болоод байсан юм. Япон улсын шүүх байгууллага прокуроруудын Госныг баривчилгааг сунгах хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан. Гэвч өнөөдөр дахин баривчлан саатуулахаар болжээ.
2008 онд санхүүгийн эд хямрал эхэлж байхад Ниссанд орж ирэх ёстой байсан 16 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг шамшигдуулсан гэх хэрэг дахин баривчлан саатуулах үндэслэл болсон байна. Карлос Госн өөрт нь оноогоод буй гэмт хэргүүдийг бүгдийг нь эсэргүүцсэн байр сууриа илэрхийлсэн.
Хэрэв шүүх байгууллага гэм буруутай гэж үзвэл “Ниссан” компанийн экс захирал 10 жил хоригдох болон 700 сая иениэр торгуулих юм байна. Нэгэн цагийн баатар болж амьдралаараа үлгэрлэн, алдартай цуврал зурагт номын гол дүр болсон эрхэм ямартай ч үргэлжлүүлэн хоригдох нь тодорхой боллоо.
Эх сурвалж: www.bbc.com