СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Фото мэдээ | 2018-08-20

Саран дээр мөс байдгийг нотоллоо

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

 

Манай дэлхийг өдөр нь нар гийгүүлж, шөнө нь сар гийгүүлдэг. Хэмжээ хязгаар нь үл мэдэгдэх уудам огторгуй ертөнцөд дэлхийгээс өөр хүн амьдарч болохуйц гариг эрхэс байдаг гэдэгт олон хүн итгэж ирсэн. Дэлхийн дагуул сарны гадаргуу дээр мөс байдаг эсэх нь олон арван жилийн турш ээдрээтэй, тодорхойгүй сэдэв байсан юм. Тэгвэл одон орон судлаачид энэ таамгийг батлахын тулд шаргуу хөдөлмөрлөж нотлох баримт олжээ.

АНУ-ын Хавайн Их Сургуулийн судлаачдаар удирдуулсан эрдэмтдийн баг сарны гадаргуу дээр хөлдсөн хэлбэртэй ус байгааг олж илрүүлсэн байна. Энэ нотолгоог арван жилийн өмнө сар луу ниссэн сарны эрдэс бүтцийг судлан газрын зураг зурах зорилготой “НАСА”-ын төхөөрөмж олжээ.

.

 Хэрэв сарны гадаргууд мөс байгаа бол сарны гүнийг ухахад бүр их хэмжээний мөс агуулагдаж байж болохыг эрдэмтэд хэлж байна.  Мөн мөсний химийн нэгдэл, тоос, чулуутай холилдон саран дээр галт уулын тогоо үүсч, сарнаас бүрэнхий туяа ялгардаг гэжээ.

Хэдийгээр саран дээрээс мөс олсон ч энэ мөс хаанаас үүссэнийг одоогоор нотлоогүй байна. Манай дэлхий дээрх чандмань эрдэнэ ус амьдрал бий болгосон гэж үздэг. .

Эх сурвалж: /www.qz.com/

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.