Европын сансар судлалын агентлагийн “Mars Express” Ангараг гарагийн судалгааны төхөөрөмж аварга том мөсөн тогооны гэрэл зургийг илгээжээ. Улаан нүдэн гараг дээрх 82 км диаметртэй Королев тогоон дахь мөс нүдний цөцгий мэт харагдах ажээ.
Цасаар хучигдсан мөсний зузааныг ойролцоогоор хоёр км гэж тооцоолж байна. Уг тогоог Оросын сансар судлаач, сансрын хөлгийн инженер Сергей Королевын нэрээр нэрлэжээ.
“Mars Express” төхөөрөмжийн Стерео камераар зургийг дарсан байна. 2003 оны зургадугаар сард Ангараг гарагийн судалгаа хийхээр аялалд гарсан Европын сансар судлалын агентлагийн “Mars Express” төхөөрөмж 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зорьсон гарагтаа хүрч байжээ. Үүнээс хойш 15 жил өнгөрч, энэ оны зул сарын баярыг угтан ойгоо тэмдэглэж байгаа юм.
Эх сурвалж: www.cnn.com, www.qz.com