СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-12-21

“Алтангадас”-аас МАНАН үүссэнийг Н.Алтанхуяг мартчихаа юу?!

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

 

Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг уржигдар мэдээлэл хийлээ. Үүний өмнө “… юм.

Гэвч Н.Алтанхуяг “Алтангадас”-аа нам бол­гоно гэж ярьсангүй. Ер  нь  л “…Нам байгуулна” гэж хэлсэнгүй.

Тэрээр . “Би чамд хайртай” кинон дээр “…Охин ч гарсан, хүү ч гарсан Золбоо л гэж нэр өгнө” гэдэг шиг гэгээн мөрөөдөл сонсогдов.

Гэхдээ асуудлын гол нь энэ биш. Хөдөлгөөн байгуулж, УИХ-ыг тараагаад, дахин сонгууль явуулж санасандаа хүрнэ гэж ярих нь түүний иргэний болоод улстөрчийн эрх юм.

Гэхдээ Н.Алтанхуягийн “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн байгууллаа гэсэн нь дотоод, гадаадын хачин танил хувилбар, хуулбар шүү зүйл болоод ирэв.

2004 оны УИХ-ын сонгуульд МАХН 37, АН 35, БНН нэг суудал авч Эвслийн Засгийн газар байгуулагдахад “Алтангадас”-ынхан бас л бөөнөөрөө ороод суучихсан. Н.Алтанхуяг тэр Засгийн газрын Сангийн сайдаар ажилласан. Өөрийнх нь яриад байгаа МАНАН-гийн эхний Засгийн газар.

Өнгөрсөн намар даа, есдүгээр сарын дунд хавьд нэгэн амралтын өдрөөр Нийслэлийн МАН-ын бага чуулганы төлөөлөгчдийн сонгуультай давхцуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Нэгдсэн Монгол” хөдөлгөөний нэгэн үйл ажиллагааг Гачуурт дахь “Монгол шилтгээн”-д хийсэн юм. Архи дарсгүй, хоол ундтай, спортын хөнгөхөн тэмцээн уралдаан зохиосон, урлагийнхан олноороо очиж дуулсан арга хэмжээ болсон.

У.Хүрэлсүх тэр арга хэмжээний тайзан дээр Би 1000 найзтай болохыг зорьж энэ өдөрлөгийг зохион байгууллаа. Бидний удирдлагын систем бол Чингис хааны мянгат, зуут, аравтын систем байх болно. Би өнөөдөр 1000 найзтай боллоо” гэж хэлсэн байдаг.

Одоо тэр хөдөлгөөн нь Иргэний нийгмийн бусад байгууллагын адил төр, засагт шаардлага тавьж, тэмцэл илэрхийлэхээ мэдэгддэг.

Харин Орост “Нэгдсэн Орос” нам гэж бий. В.Путины нам л даа. Товчхондоо В.Путины улс төрийн өндөрлөгт хүрч, ОХУ-ын төрийн эрх мэдлийг он удаан жил барихаар байгуулсан “гишгүүр” нь юм.

юм.

Оросын “Нэгдсэн Орос” нам үүсэх урьдач нөхцөл нь В.Путины байгуулсан нэгдэл байв. “Нэгдэл”-д тулгамдсан саад байсан. Тэр нь Юрий Лужковоор удирдуулсан “Эх орон-Бүх Орос” нам байв. Угтаа “Нэгдэл” бол “Эх орон-Бүх Орос” намыг сөрж 1999 оны арванхоёрдугаар сард болсон Думын сонгуулиас гурван сарын өмнө байгуулагджээ.

Ерөнхийлөгч Б.Ельциний үед Ерөнхий сайд В.Путины нэр хүнд өсөөгүй, “Нэгдэл” нь “томорч” чадаагүй байв. Тиймээс В.Путины нам Юрий Лужковын “Эх орон-Бүх Орос” намын мөрийн хөтөлбөрийг дууриаж эрх мэдэл болон прагматизмд түлхүү ач холбогдол өгснөөрөө бүтэлгүйтсэн байдаг.

Дараа нь “Нэгдэл”-ийнхээ даргаар С.Шойгуг томилсон. Ингээд Ерөнхий сайд В.Путин 1999 оны намар Дагестаны Чеченүүдийн халдлага, Москва болон бусад хотод хийж буй террорист бөмбөгдөлтийн хариу болгож Чеченийн Бүгд найрамдах улсын бослогын эсрэг цэрэг илгээснээр нэр хүнд нь өсч эхэлсэн гэдэг. В.Путины тэмцлийг Оросын ард түмэн, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэмжсэнээр нэр хүндийнх нь өсөлтийг улам бүр түргэтгэсэн байдаг.

Ингээд 1999 оны арванхоёрдугаар сард болсон Думын сонгуульд 23.3 хувийн санал авч, “Эх орон-Бүх Орос” нам 13.3 хувь, харин Коммунист нам 24.3 хувийн санал авсан байгаа юм. Энэ бол тухайн үедээ В.Путины төсөөлөө ч үгүй амжилт байсан гэдэг. Гэхдээ энэ ялалт түүний нэр хүнд өссөнтэй шууд холбоотой байжээ.

Энэ бүхний дараа 1999 оны арванхоёрдугаар сарын 31-нд Б.Ельцин бүх эрх мэдлээ В.Путинд шилжүүлэн өгч, тэрээр 2000 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялж, засаглал нь албан ёсоор эхэлсэн юм.

Улмаар 2001 оны арванхоёрдугаар сард “Нэгдэл” болоод “Эх орон-Бүх Орос” нийлж “Нэгдсэн Орос” нам байгуулагдсан байна.

Одоо бол “Нэгдсэн Орос” нам Оросын улс төрийн намуудын цөм нь, тус улсын хамгийн том нам болсон.  Оросын Думын 450 суудлаас 238 суудлыг эзэлсэн байна.

Энэ бол Хойд хөр­шийн удирдагчийн зам мөр, улс төрийн түүх юм.

 

Түүнийг л . Ганц Н.Алтанхуяг ч биш МАН-ын дарга У.Хүрэлсүх ч намынхаа Бага хурлын индэр дээрээс ингэж бас мэдэгдлээ.

Н.Алтанхуягийн уржигдар ярьсан зүйлүүдээс “…2004 онд хамтарсан Засгийн газар байгуулагдсан нь МАНАН-гийн эхлэл байжээ. Би юм.

Тэр юу ярьчихав аа. Яг үнэндээ МАНАН-д хамгийн их хамаатай, бараг анхдагч нь гэж хэлж болох хүн бол Н.Алтанхуяг өөрөө юм.

Яагаад гэвэл түүнд он удаан жил нэр хаягаа, бараг овгоо болгож ирсэн “Алтангадас” нь бий. “Алтангадас” 15 дахь жилдээ “үйл ажиллагаа” явуулж байгаа юм. Энэ фракц анх 2003 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын хөгжлийн төлөө, нийгэмд үйлчилдэг, ашгийн бус “Алтангадас Ассоциаци” нэрээр байгуулагдаж байв.

Гэвч тэр цагаасаа хойш өнөөг хүртэл Монголын улс төрд хамгийн гол гэгдэх хуйвалдааныг зохион байгуулж байсан улс төрийн бүлэглэл гэх дүгнэлтийг Монголын улстөрчид, улс төрийн ажиглагчид шууд хэлдэг.

Учир нь .

Энэ “ассоциаци” тухайн үедээ МАХН-ын ч, АН-ын ч жинхэнэ шүдний өвчин болж байв. Ямар сайндаа л 2008 оны сонгууль дөхсөн үед АН дахь “Алтангадас”-ын нөлөө дийлдэхээ больж тус намын дарга болоод удаагүй байсан Ц.Элбэгдорж генсек Д.Дорлигжаваараа “…“Алтангадас” фракц татан буугдсан” гэж олон нийтэд мэдээлэл хийлгэж байхав. Гэвч АН-ын ҮЗХ-нд “Алтангадас”-ынхан бөөнөөрөө ороод ирчихсэн байв. Тэр үеийн АН-ын удирдлагууд “Алтангадас”-ын дайралтаас хамгаалахын тулд 2008 оны сонгуульд нэр дэвшигчдэд 20 сая төгрөгийн босго тавьсан ч түүнд нь “Алтангадас”-ынхан бус АН-ын бусад нэр дэвшигч чирэгдсэн гэдэг юм.

Улмаар 2004 оны УИХ-ын сонгуульд МАХН 37, АН 35, БНН нэг суудал авч Эвслийн Засгийн газар байгуулагдахад “Алтангадас”-ынхан бас л бөөнөөрөө ороод суучихсан. Н.Алтанхуяг тэр Засгийн газрын Сангийн сайдаар ажилласан байдаг. Өөрийнх нь яриад байгаа МАНАН-гийн эхний Засгийн газар шүү дээ.

Дараа нь 2008 оны сонгууль“хар долдугаар сарын 1”-нээр дуусч, С.Баярын тэргүүлсэн Стандарт бус Засгийн газар байгуулагдаж байв. Мань Н.Алтанхуяг тэр Засгийн газарт Тэргүүн Шадар сайдаар оров. Бас АН-ын тав дахь дарга болж чадсан.

Жилийн дараа С.Баяр ажлаа өгч, Сү.Батболд Ерөнхий сайд, МАН-ын дарга болж байв. Ингэж явсаар 2012 оны сонгуулийн жил эхлэнгүүт Н.Алтанхуяг мэдэгдэл хийж, АН Засгийн газраас гарлаа гэсэн. Тэгээд гараад явсан.

Түүнээс цааш тодорхой. 2012 оны сонгуулийн дараа намын даргын хувьд Ерөнхий сайд болсон. Хоёр жил болгоод намынхан нь огцруулсан. 2016 оны сонгуулийн дараа “сул” явж байгаад 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга ялалт байгуулсны дараа зөвлөхөөр нь очиж ажиллаж байгаа.

Энэ бүхнээс харахад . Бас МАНАН-гийн ашиг шимийг хүртэхийн дээдээр хүртсэн хүн нь Н.Алтанхуяг өөрөө юм.

Тиймээс “Алтангадас”-аас МАНАН үүссэн гэдгийг Н.Алтанхуяг “мартчихсан” нь их хачин. Угтаа мартах аргагүй үнэн бол энэ.

Товчхондоо “Алтангадас” л МАН, АН-ыг манантуулан сүлсэн. Түүний томоохон төлөөлөл нь ноён Н.Алтанхуяг юм.

Нөгөө талаар ингэж Нэгдсэн, Нэгдмэл Монгол хөдөлгөөн үүсгээд байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг хоёр яриад байгаа шигээ МАНАН-г сөнөөхөөр тэмцээд байгаа хэрэг огт биш. .

Ер нь бол В.Путины түүхийг давтах гэсэн, шууд хуулбарлаж улс төр хийх гэсэн оролдлогыг тэд яагаад хийгээд эхэлсэн бэ. “Нэгдсэн Орос” нам гэдэг шиг нэг нь “Нэгдсэн Монгол” хөдөлгөөн, нөгөө нь “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн байгуулаад мэдээлэл, мэдэгдэл хийсэн нь ямар учиртай вэ. Гэхдээ цаадах шалтгаан нь харагдаад байна. Эдний цаана “…Түрүүлж ирсэн нь том шагналтай” гээд хоёр хүүхэд уралдуулж байгаатай адил үр дүн хараад сууж байгаа эзэн байна. Тэр хэн бэ.

Энэ бүхнээс МАНАН-г устгах туйлын зорилго огт харагдахгүй байгаа юм. Тийм боломж ч алга. Ерөөсөө л МАН бужигнаад дууслаа. МАН-ын дарга У.Хүрэлсүх нь намынхаа Бага хурлын индэр дээрээс “…Мафитай тэмцэнэ” гэж зарлаад УИХ-ын бүрэн эрх, Үндсэн хуульд шууд халдлаа. Энэ бол МАН-ыг татан буулгах шууд шалтгаан болно. Угаасаа ч МАН-ыг татан буулгах тухай гомдол шүүх байгууллагад оччихоод байгаа.

Бас АН-ын хүч тарамдаж, тараая гэж зориглоод дайрсан хүн төвөг багатайхан хазайлгаж болохоор болоод байгаа.

Ингээд харахаар намууд “устаж”, дахин гарааны ижил нөхцөлтэйгөөр үйл ажиллагаа явуулах хэн нэгний төлөвлөгөө бодитойгоор хэрэгжээд эхэлсэн байна.

Энэ биеллээ олсон нөхцөлд “Нэгдсэн Монгол нам” эсвэл “Нэгдмэл Монгол нам” Монголын улс төрийн намуудын тэргүүнд бичигдэж, эзэн нь В.Путин шиг олон жил төрийн толгойд заларна гэсэн мөрөөдөл, зорилго тэдний “эзэн”-д байна.

Д.Дамдин-Очир

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.