СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-12-21

ВИДЕО: Снүүкер биллиардын хамгийн өндөр оноо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   SportsMan
5 жилийн өмнө

 

15 улаан шаарыг 15 хар өнгийн шагналын шаартай дараалан авахад 120 оноо болдог бол үлдсэн зургаан шагналын шаарын нийлбэр 27 оноотой нийлээд 147 оноо болдог юм.

1955 онд Стив Девис анх албан ёсны зурагтаар дамжуулсан тэмцээний үеэр 147 оноо авсан байдаг бол хамгийн олон удаа энэхүү дээд амжилтыг нийт 15 удаа гүйцэтгэсэн амжилтаар домогт тамирчин Ронни О Сулливан бүртгэгдсэн байдаг байна.  Тийм ч учраас түүнд "Пуужин" хочийг хүртээсэн биз.  

Онолын хувьд нэг тоглолтонд 147 оноо нь хамгийн дээд оноо боловч түүнээс их оноо авах тохиолдол хэд хэдэн удаа тохиолдож байсан юм. Тухайлбал, хамгийн анх Валли Вест 1976 онд 151 оноо авч байсан тохиолдол бүртгэгдэж байжээ. Энэ нь өрсөлдөгч тамирчны алдааны оноо боломжит 147 оноо дээр нэмэгдэж тооцогдсон тохиолдол юм. Хамгийн сүүлд энэ оны 4 сард China Open тэмцээний үеэр Английн тамирчин Марк Селби Шотландын Скотт Доналдсонтой тоглох үеэрээ 141 оноо авч байсан юм. 

 

Хамгийн сүүлд Жон Хиггинс хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн Scottish Open тэмцээний үеэр 147 оноог авсан юм. 147 оноог хамгийн олон удаа буюу 15 удаа "Пуужин" хочит Ронни О Сулливан авч байсан бол домогт тамирчин Стефен Хэнри 11 удаа, Жон Хиггинс 9 удаа авч байжээ. 

. Энэ нь 147.000 паундыг 147 оноо авсан шагналд авч дээр нь тухайн тэмцээний үеээр хамгийн өндөр оноо авсан тамирчны шагнал болох 18.000 паунд нэмж авч байсан юм. 

Уг тоглолтын бичлэгийг үзэж сонирхоно уу. 

 

 

www.livetv.mn сайт "Спортын домгууд" тогтмол булангийнхаа ээлжит дугаараар "Пуужин" хочит Ронни О Сулливаны тухай дэлгэрэнгүй нийтлэх болно. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.