Өрнөдийн орнууд тэр дундаа АНУ, Их Британи улсууд Хятадын Засгийн газрыг цахим хулгайгаа зогсоохыг хатуу шаардаж байна. 2015 онд Хятад худалдааны тагнуул хийхгүй гэсэн тохиролцлыг Америк, Их Британи улсуудтай хийж байсан ч энэ зөвшилцлөө зөрчсөн гэж үзлээ.
АНУ-ын шүүх Хятадын хоёр иргэнийг олон арван улс, компанийн сүлжээ, технологийн мэдээллийг хакердсан гэж үзэж яллахаар болов. Гэвч хакердчыг одоогоор баривчлаагүй байна.
Хятадын иргэд Жу Хуа, Жан Шилон нар “Хуаин Хайтай” болон Хятадын Төрийн аюулгүй байдлын яамтай холбоотой ажилладаг ба APT 10 хакерчдыг бүлэгт харьяалагддаг гэж үзжээ. Холбооны мөрдөх товчооноос эдгээр хакерчид 2006-2018 оны хооронд өрнөдийн 12 орон, АНУ-ын 12 муж, 45 компанийн компьютерт нэвтэрч технологийг нь хулгайлсан гэж буруутгаж байна. Мөн АНУ-ын тэнгисийн цэргийн компьютерын системд нэвтэрч 100,000 гаруй хүний хувийн мэдээллийг авсан гэжээ.
Эх сурвалж: www.bbc.com